Анги танхим нь ширээ, сандалгүй 17 шинэ сургуулийн нэг болох Хан-Уул дүүргийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад даалгав.
Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүй байгаа 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр болж байна.
Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.
Өнөөдөр /2025.08.23/ Ерөнхий сайд Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт үүссэн асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.