Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо. "Нийт шүүгчийн хуралдаанаар АН-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэлээ" хэмээн Улсын дээд шүүхээс албан ёсоор мэдээллээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Улсын дээд шүүх намын даргаар бүртгэж авсан учир тэрээр бүлгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болж байна. АН-ын бүлэг дараагийн хурлаараа даргаа сонгох бололтой.