Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас санаачлан зохион байгуулсан “Гадаад улс орнуудын нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилга” анхдугаар хэлэлцүүлэг амжилттай боллоо.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын нэгдмэл гадаад бодлогын хүрээнд дипломат харилцааны нэр хүнд, улс орны тусгаар тогтнолын баталгааг хэл соёлын түвшинд бүрэн дүүрэн илэрхийлэх зорилготой юм.

Тус хэлэлцүүлэгт гадаад харилцаа, хэл шинжлэл, орчуулга, боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд оролцож, үнэ цэнтэй санал, зөвлөмжүүдээ дэвшүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад орны нэр томьёог эх хэл дээрээ хэрхэн бичихийг цэгцлэх нь зөвхөн хэл шинжлэлийн асуудал биш, харин Монгол Улсын гадаад бодлого, үндэсний соёлын дархлаа, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг таниулах чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн явцад оролцогчид монгол бичгийн хэрэглээ, англи хэлний боловсрол, технологийн дэвшил зэргийг харгалзан үзэж, уян хатан, алсын хараатай бодлого боловсруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын соёлын дархлаа, дипломат нэр хүнд, оюун санааны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бодлогын нэг хэсэг бөгөөд цаашид Монгол хэлний зөв хэрэглээний нэгдсэн бодлого болгон боловсруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав