УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь итгэл үзүүлэхээс татгалзлаа. Хуралдаанд 119 гишүүн, нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 38 нь итгэл үзүүлэхээс татгалзаж, 44 нь дэмжсэн буюу итгэл үзүүлэхэд шаардлагатай 64 саналын босгод хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцлоо.

Үүнээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй байх улс төрийн шийдвэр гаргаад байсан. Тус намын гишүүд санал хураалтын үеэр танхимыг орхин гарсан тул Дэгийн тухай хуулийн дагуу эсрэг санал өгсөнд тооцогдсон юм.

Түүнчлэн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, “Ард түмний тавьж байгаа шаардлагад парламент зохих хариуг өгөх ёстой… Өчүүхэн албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрахдаа ухарч, урагшлахдаа урагшилдаг байх ёстой. Алдаа гаргасан бол ард түмнээсээ уучлал гуйж, үүрч чаддаг байх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ийнхүү Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт УИХ-д явагдаж, Ерөнхий сайдын албан тушаалыг 1992 оноос хойш хамгийн удаан хугацаанд хашсан Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэрт хүрлээ. Үндсэн хуульд зааснаар УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох, мөн олонх болсон нам Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д оруулж ирэх ёстой байдаг.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж, тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав