Казахстан Улсын Шымкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.  

Азийн аваргын тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.

Өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр охидын хийн урт бууны төрөлд Монголын баг өрсөлдөж багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, Я.Маргад тав, Я.Марал зургаа, Э.Энххүслэн есдүгээр байрт орсон бөгөөд тэд багийн нийлбэр дүнгээр 1865.2 оноогоор хүрэл медалийн тавцанд гарчээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав