Үндэсний их баяр наадмыг тохиолдлуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын  нэрийн өмнөөс баяр хүргэе.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн.

Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ.

Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж,   Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна.

Бидний Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь ард түмнийхээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөөх хамтын үүрэг, амлалт, тууштай байдлыг бэлгэддэг.

Миний бие ирэх онд энэ түншлэлээ үргэлжлүүлж, байгалийн баялаг, эрчим хүч, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав