Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаад МАХН-н лидерүүдийн хавчлага хардлагаас болж ажлаа сайн дураараа орхиж байсан Н.Дэмбэрэлийг баривчлан хориод хоёр хонож байна.

Н.Дэмбэрэл гэж хэн бэ. Өглөөнөөс хойш манай редакцид хандаж олон хүн санал бодлоо илэрхийллээ. Тэдний зарим нь түүний талаар  талаар мэддэг мэдээллээ өгч байхад зарим нь ардаа  харж хамгаалах баггүй, өөрийнх нь төлөө эрслэн босох хамт олонгүй сул ганцаарханаа залуу насны ааг омогоор эрдэж бардаж яваад орон шоронгийн үүд татсан түүнийг хамгаалж, монголын хэвлэл мэдээллийн ертөнц хөдлөх хэрэгтэй хэмээн сануулж дэмжиж байх жишээтэй.

Энэ явдал яах аргагүй сэтгүүл зүйн хүрээнийхний хувьд зайлшгүй анхаарлаа хандуулж, байр сууриа илэрхийлэх ёстой зүйл болж байна гэдэгтэй ямар ч тэнэг сэтгүүлч санал нэгдэж байх.   

Н.Дэмбэрэл олон нийтийн хувьд шинэ хүн. Тийм учраас түүний талаар тэд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгаа юм. Н.Дэмбэрэл нь эдүгээ 36 настай. Тэрбээр 1971 оны хоёрдугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт сэхээтний гэр бүлд төржээ. Түүний аавыг Бадамын Нинж гэдэг. Одоо 63 настай, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багшилдаг. Ээж Пунцагийн Цэрэнпил нь 57 настай одоо тэтгэвэрт суудаг. Н.Дэмбрэл одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүргийн дөрөвдүгээр хороонд эхнэр охины хамт амьдардаг юм байна. Эхнэр Энхтуул нь Дуурь бүжгийн эрдмийн театрт балетийн жүжигчин. Охин нь нэгэн орос сургуулийн гуравдугаар ангид сурдаг аж. Тэрбээр Баянхонгор аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд Сургуулд элсэн суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгсжээ. Сүүлийн үед тэрбээр орчин үеийн сонгуулийн технологи, PR-ийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэдэх байх.

Үүнээс өмнө бол тэрбээр “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Засгийн газрын  хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг албуудыг хашч явжээ. Мөн “Пропаганда XXI ”төв ТББ-ын ТУЗ-ийн гишүүн,  Сүхбаатарын талбай PR агентлаг ТББ-ын ТУЗ-ийн гишүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг юм байна. Орос , англи хэлтэй, сэтгэх чадвар өндөртэй түүнийг намтраас нь үзэхүйд улс төр өөрөө л их чангааж, мөрөөрөө замаараа явж явсан залуухан гялалзсан амьдралыг нь өөрчилсөн бололтой юм.   

2000 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр  одоогийн нийслэлийн засаг даргын орлогч Б.Баатарзоригийн PR-ийг хэсэг залуусын хамт хийлцэж явсан гэнэ. Дараа нь 2001 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч Р.Гончигдоржийн сурталчилгааны ажилд идэвхийлэн оролцсон гэх мэдээ ч ирж байна. Б.Баатарзориг 2004 онд нэр дэвшээгүй. Харин Нийслэлийн засаг даргын орлогч болохдоо Дэмбрэлд санал тавин дагуулан очсон гэж эх сурвалж мэдээлэв. Сонирхолтой нь түүнийг 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын багт ажиллаж, монгол орны бүх аймгийг тойрсон гэж нэгэн эх сурвалж баталж байна. Юутай ч 2005 оны намар хотын дарга М.Энхболдыг 65 дугаар тойрогт нэр дэвшихэд хамтран ажилласнаар МАХН-ынхны дээдсийн хүрээлэлд багтсан гэдэг нь үнэн бололтой. Сүүлд М.Энхболд ерөнхий сайд болсныхоо дараа хэвлэл мэдээллийн албаа нэг л бүрдүүлж бүтээж чадахгүй яваад байснаа хотоос удирдлаган дороо ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг өөрөө санал тавин авчирсан гэж улс төрийн хүрээнийхэн нотолж байна. Түүнийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ирсэн үе үнэхээр МАХН-хны далд хямрал газар аван түрж, харсан хандсан зүг рүүгээ бие биенээ хардан хөнжилдөө хөлөө жийлцэж байсан үетэй давхацсан. Хардлагад хамгийн их өртөх бай тэгэхээр яах аргагүй хэвлэлийн албаны дарга Н.Дэмбэрэл гэх нүдний шилтэй, гялтганасан сүйхээтэй залуу болсон нь дамжиггүй. Хөдөлгөөнтэй, олон нийттэй харилцах PR-ийн урлагт багагүй туршлага хуримтлуулсан түүний хэр баргийн гишүүнд дарамтлуулчихгүй “хэгжүүн” чанар олон хүний дургүйг хүргэсэн гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Мэдээж дээр нь М.Энхболд намын дарга, ерөнхий сайдын сэнтийд зэрэгцэн заларч, яах ийхийн зуургүй хүчирхэгжээд ирснийг хэлэх үү. Улс төрийн бохир амьдралын жам ёсоор ийнхүү хардагдаж сэрдэгдэн орох байх газаргүй шахагдсан тэрбээр шадар сайд асан Ч.Улаанд хаяглан байр сууриа хурцхан илэрхийлээд албан ажлаасаа татгалзан одсон тэрбээр буугаад ч дуугүй суугаагүй. Энэ нь явсаар эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй түүнийг “Ганц худаг”-т аваачив.

 

Н.Дэмбэрэлийг анд нөхрийн хувьд бүх найзууд нь хоёр гараа өргөн “онц” хэмээн үнэлж байна. Багын найзаа анхны номоо гаргахад нь гараараа үдэн байж гаргаж байсан гэх зэрэг гэгээн, сайхан түүх түүний амьдоалд олон бий. Орчин үеийн утга зохиолын нэртэй мастер Г.Аюурзаныг түүний багын найз гэдэг.  , “Статус Сом” ХХК-ны захирлын албыг хашиж байх үедээ Г.Аюурзанын “Ганцаар цайвар навч” анхны номыг ивээн тэтгэн гаргаж байсан түүнийг  яруу найргийн хүрээнийхэн анддаггүй. (Бид зохиолч Г.Аюурзанатай холбогдож ярилцах гэсэн боловч тэрбээр Америк явсан байв). Н.Дэмбэрэл яруу найраг, уран зураг, сонгодог урлагийн өргөн мэдлэгтэй, энэ орчмынхонтой гүнзгий нөхөрлөдөг нэгэн аж. Залуу хүн гэхэд амьдралаа хэний ч гар харахгүй өөрөө босгож, шаггүй мөнгөтэй болж чадсан гэж ч зарим нь түүнийг ярьж байна. Н.Дэмбэрэл МАХН-ынхны увайгүй явдлын золиос болон ийн ял зэм хүртлээ. Олон ч залуугийн гэгээн мөр эдний балгаар замарч байна. Хүүхдүүдээ, залуу насаа тэгэхээр эднээс аль болох хол байлгах гэж хичээх нь эцэг эхчүүд болон гэр бүл хань ижлүүдийн хувьд хайнга хандаж боломгүй сэдэв болжээ. Н.Дэмбэрэл зүгээр л бизнесээ хийгээд явж байсан бол ингэж хүнд цохилтонд ороо ч уу, үгүй ч үү гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Хэдийгээр нэг ч удаа уулзаж ярилцаж үзээгүй ч  адилхан залуу хүний хувьд, нэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж явсны хувьд түүнийг бүх сэтгэл зүрхээрээ хамгаалан, эрх баригчдын гар хөл болон ялзарсан шударга бус шүүхийн балмад шийдвэрийн эсрэг, одоогийн УИХ-ын бохир бүлэглэлүүдийн эсрэг  хатуу тэмцмээр байна. Залуу хүний замын хүзүү урт гэдэг . Амьдрал дандаа ийм сүүдэртэй, энэ төр засаг дандаа  ийм бурангуй байхгүй гэдэгт найдна. Тийм ч учраас тэр удахгүй гараад л ирнэ дээ гэсэн сайхан ерөөлөөр энэхүү бичвэрээ өндөрлөе.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (1)

Jonas
Jonas
9
Привет, знаешь, как легко платить криптой через QR? С криптой жизнь становится удобнее, согласен? Забудь про долгие переводы или возню с кошельками — QR-код решает всё! Это новый уровень платежей, и я расскажу, как оно работает. Криптооплата в 2025: всё в QR Серьёзно, первый раз оплатил кофе криптой через QR, и это было как в фильме про будущее. Больше не нужно париться с адресами кошельков. Попробуй, и поймёшь, почему все об этом говорят! Что за магия с QR-кодом? Чтобы оплатить что-то криптой по QR-коду, тебе нужен цифровой кошелёк с поддержкой QR. Выбери кошелёк типа Trust Wallet — главное, чтобы QR-коды умел считывать. В магазине или онлайн тебе показывают QR-код, ты его проверяешь, жмёшь «Оплатить», и готово! Урок: как платить криптой по QR Самое крутое — это простота. Плюс, это безопасно: QR-код шифрует данные, так что твои эфиры в надёжных руках. Я как-то оплатил такси через QR, и всё прошло гладко, как по маслу! Где это работает? Платить криптой через QR можно уже в самых разных точках. Например, в некоторых ресторанах в больших городах уже принимают BTC через QR-коды. Просто ищи значок крипты на кассе или спроси у продавца — они обычно знают, как это работает. Scan & Pay Crypto — Сканируй и плати криптой Онлайн это ещё проще: многие платформы добавляют оплату криптой через QR. На сайте жмёшь «Оплатить криптой», сканируешь QR, и дело сделано! Попробовал оплатить игру через QR — и это было без заморочек. Чем QR-оплата цепляет? Платить криптой через QR — это как жить в 21 веке. Ты не зависишь от банков, комиссий за переводы и прочей бюрократии. А ещё это держит всё в секрете, что всегда плюс. И знаешь, что ещё? Это просто весело! Сканируешь QR, подтверждаешь, и бац — ты уже в тренде! Попробуй сам, и поймёшь, о чём я! Оплата криптой по QR: это уже работает Готов попробовать? Серьёзно, QR и крипта — это скорость в твоём кармане! Попробуй один раз, и, держу пари, ты не захочешь возвращаться к наличке. Бери телефон, попробуй оплатить — и делись впечатлениями! А ты уже пробовал платить криптой по QR? Расскажи, как прошло! Технология будущего: оплата криптовалютой по QR-коду
Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав