Улс үндэстэн бүр өөрсдийн идээ хүртэх ёс, зан заншилтай. Монголчуудын хувьд нүүдлийн мал аж ахуйгаас шалтгаалан хоол унд хийх, уламжлалт баяр ёслолоор аль идээг сонгон хүртэх нь хүртэл нарийн дэг жаягтай ард түмэн. Тэдгээрийн дотроос уламжлагдан ирсэн соёлын биет бус өвийн нэг нь шимийн архийг боловсруулан гаргаж авах тогоо нэрэх ёсон юм. 

-ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ-

 Монгол түмэн идээ ундааны дээд болох сархадыг эртнээс нааш шимийн архи, сүүний архи, монгол архи гэх мэтээр нэрлэж заншжээ. Нийтлэг нэршил нь бол нэрмэл. Харин бэлтгэх явцыг нь “тогоо нэрэх” хэмээн нэрийднэ. Энэхүү тогоо нэрж шимийн архи гаргах үйл явц нь Монголчуудын нэгэн өвөрмөц арга технологи бүхий үйлдвэрлэл юм. Ийнхүү бэлтгэх ажиллагааг нь цоргоор нэрэх, битүү нэрэх гэж хоёр ангилдаг. Цоргоор нэрэх арга нь бүрхээрээс шууд дамжин цоргоор гаргаж авдаг бол хаалттай арга нь бүрхээр дотор хувин зүүж шимийн архи тосох арга. 

Энэхүү идээг эртнээс уламжлалт баяр, хурим найрын үед хүртэж ерөөлийн дээдийг хангай дэлхий, хүн зондоо өргөж хүртдэг байна.

“Чингисийн Есөн өрлөгтэй өчин хөвүүний сэцэлсэн шаштир” хэмээх сургааль бүтээлд шимийн архины талаар өгүүлдэг. Ингэхдээ Есөн өрлөг их эзэн Чингис хаантай сархадыг хэрхэн зооглох, цаашид хориглох талаар мэтгэлцэн суухуйд өнчин хөвүүн их уувал зовлон, тааруулж хүртвэл жаргал гэх агуулгаар шүлэглэн хэлснээс үүдэж хаантан “Дөч хүрээд дөнгөж амс, Тавь хүрээд тавьж уу, Жар хүрээд жаргаж хүрт” хэмээн зарлиг болгодог. Мөнхүү Монголчууд өвлийн хүйтэн эрчилсэн сарууд айлчлахыг: 

“Нэг есөд яах вэ?
Нэрмэл архи хөлдөнө.
Хоёр есөд яах вэ?
Хорз архи хөлдөнө” гэх мэтээр цэцэлсэн нь бий. Энэ мэт шимийн архины хэрэглээ, олон зууны тэртээгээс хэрхэн хэрэглэж ирсэн талаар эртний олон түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.  

Харин энэхүү шимийн архи нь зөвхөн баяр ёслолын үеэр хүртдэг идээ ундааны дээж болохоос гадна элдэв өвчинг анагаах шидтэй. Иймийн учир дан ганц найр наадмын хэрэглээгээр тогтдоггүй тул эртнээс нааш өвлөгдөн иржээ. Түүний нэг нь шимийн архийг нэрэхдээ бүрхээр дотор мах зүүн жигнэж, ядаргааг тайлах архи нэрэх, чийг бамын өвчинг анагаах зэрэг орно. 

Нэрмэлийг малын сүү, тэр дундаа гүүний айраг, үхрийн сүү, цагаагаар мөн нэрдэг. Цагаа буцлах үед бүрхээрийн доод биед 10-15 сантиметр хэсэг норж цагаан өнгөр тогтох агаад үүнийг “цагааны ээдэм” гэнэ. Уг ээдмийг идэх, үнэрлэх, ууранд утах зэргээр ядрах, сульдах өвчийг эдгээж ирсэн уламжлал ч бий. 

Монголд Өвөрхангай аймаг, Хэнтийн Батширээт, Биндэр, Сүхбаатарын Дарьганга, Ховдын Үенч зэрэг сумд нэрмэлээрээ алдартай. Чухам учир нь тэдний тогоо нэрэх ёсон буюу нэрмэл гаргаж авах нарийн технологи, үйл ажиллагаа нь шимийн архи гаргаж авдаг нийтлэг аргаас онцлогтой байдагт оршино. Жишээ нь Дарьгана сум эрт цагт Манжийн хааны сүргийг адгуулж, зоог бэлтгэдэг байсан тул тун няхуур үйл ажиллагаатайгаар шимийн архи нэрдэг байж. Түүнээс улбаалсан өв соёлоо өдгөө ч хадгалж үлдсэн бөгөөд “Чамбай Дарьганга” нэртэй шимийн архины үндэсний үйлдвэрлэл бий болгосон билээ. 

-НЭРМЭЛИЙН ХӨРӨНГИЙГ “ДОМБО”-НД ХИЙЖ ХАДГАЛНА-

Ийнхүү Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин Ц.Бат-Эрдэнэтэй хэрхэн тогоо нэрж, шимийн архи гаргаж авдаг талаар ярилцлаа. 

Тэрбээр өгүүлэхдээ: “Манай нутагт ихэвчлэн үнээний сүүгээр нэрмэл нэрдэг. Харин нэрэхийн өмнө нэрмэлийн хөрөнгө буюу эхийг гаргаж авна. Уг хөрөнгийг гаргахдаа тараг болоод бага зэргийн сахар хийж исгэдэг.  Ингэж исгэсэн тараг дээр сүүгээ хийгээд бүлнэ. Тиймээс ч хөрөнгө гаргаж авахад  нэлээдгүй хугацаа хэрэгтэй. Ер нь бол сар орчим болдог. Ингэж исгэсэн хөрөнгөө домбоныхоо ёроолд хийж хадгална. Домбо нь манай нутгийнхан үнээний айргаа хийдэг модон сав юм л даа. Зарим айлууд хөрөнгөө домбоныхоо ёроолд хийж жилийн турш хадгалах нь бий” хэмээн ярив. 

Тэгэхээр Дарьганга сумынхны хувьд шимийн архийг гаргаж авахад ордог гол материалыг хэрхэн боловсруулахаас эхэлдэг байна. Тус сумын хувьд адуун сүрэг, хурдан адуугаараа алдартай ч үхрийн сүүгээр нэрдэг бөгөөд бага зэргийг айраг буюу гаргаж авсан хөрөнгө дээр үнээний сүүг бүлэхээр шуугитал исдэг ажээ. 

Дараа нь бүрхээр, тосгуурынхаа савыг угсарч, дээр нь жалавчаа тавина. Нэрмэлийн усыг шар сүүтэй холин жалавчдаа хийж хоёроос гурван удаа халаана. Ийнхүү бүрхээрээ авахад тосгууранд шимийн архи бэлэн болсон байх юм. Мэдээж жалавч савны дундуур төдий хэмжээтэй байх агаад дахин хоёр юм уу, гурван усаар сольж халаагаад нэмж архи авдаг байна. 

Ц.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн “Ерөөс хөрөнгө муу байвал архи сулавтар гардаг. Исгэлт зөв, сайн байвал тогоо нэрэх амархан. Шимийн архи зөөлөн сайхан амттай гарна. Тиймээс исгэх болоод хөрөнгөө хадгалах нь их учиртай. Хөрөнгө намрын сэрүүн унах үед амт нь суларчихдаг. Хэт халуунд мөн л тэгнэ. Тэгэхээр намар бага саванд хийж, үнээгээ саагаад сүүг нь бага багаар нэмж өвөл болтол хадгална. Харин сүү сааль их, зуны дэлгэр цагт тогоогоо нэрдэг. Тийм цагаар нэрсэн шимийн архи их сайхан зөөлөн амттай болдог. Зөв сайхан исгэсэн айрагнаас л сайхан нэрмэл гарна. Шимийн архин дээр шар тос нэмж, халаагаад уухад ханиаданд их сайн” гэв. 

Дарьгангын шимийн архи онцгой байдгийн учир энэ ажээ. Мөн сулхан иссэн айрганд унганы зуулт хийж бүлдэг арга бий. Унаганы зуулт хатахаар бутарсан жигжихэн зүйл болдог шүү дээ. Үүнийг айрганд хийж бүлэхэд амт нь түлхүү чангарч, нэмэгддэг байна. 

-ШИМИЙН АРХИЙГ ХЭЧНЭЭН Ч ЖИЛ ХАДГАЛЖ БОЛНО-

Харин дараагийн зочин бол Хэнтий аймгийн Батширээт сумын малчин Г.Батзаяа. Ерээс Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батширээт сумдуудыг Буриадуудын нутагт гэлцэх нь бий. Буриад түмэн хэзээд шимийн архиараа алдартай байсан билээ. Тиймээс тэдний тогоо нэрэх ёстой танилцъя. 

Тэрбээр тогоон нэрэх ёсонг Буриадуур хэрхэн үйлдаж, өөрсдөө яаж нэрдэг талаараа ийнхүү өгүүлсэн билээ. “Нэн түрүүнд сүүгээ исгэх хэрэгтэй. Харин исгэсэн сүүний айргаа, цэвэр сүүгээр арвижуулна. Жишээ нь гэхэд арван литр айраг дээр ахин арван литр сүүж нэмж болно. Ингээд исгэж гүйцсэнийхээ дараа шимийн архиа нэрдэг. Эхний ээлжинд бол хорин литр айрагнаас нэг литр гаруй архи гарна. Харин намрын улирал дөхөөд ирэхээр арай чанга болж хоёр литр шимийн архийг хори литр айрагнаас авч болдог. Гол нь исгэсэн сүүний айраг руугаа сүү хийх болгондоо бага зэрэг бүлэх хэрэгтэй. Гэхдээ гүүний айраг шиг хөөсөртөл ихээр бүлж болохгүй. Сүүний айргийг их бүлэх юм бол амт нь буучихна. Тоогоо нэрэх үед тогоон дотроо бүрхээрээ тавьж, дотор нь тосгуураа байргуулдаг. Зарим хүмүүс тосгуураа гадна талд нь тавих бий. Дээр үед модон бүрхээрээр тогоо нэрдэг байсан бол одоо хөнгөн цагаан бүрхээр ихэвчлэн тавих болсон” гэв. 

Мэдээж өмнө өгүүлсний адил сүүний айргаа сайтар исгэхийг мөн чухалчилж байна. Гол нь хадгалах үйл явц нь удаан үргэлжлэлгүй шууд исгэлтээ хийгээд тогоо нэрдэг бололтой. Батширээт сумынхны хувьд тоогоо нэрэх үед хамгийн эхэнд гаргаж авсан шимийн архи нь онцгой хүчтэй амттай байдаг ажээ. Түүний дараа ахин шинэ усаар тусгайлан нэрнэ. Ийнхүү хоёр дахь удаагийн ажиллагаагаар гаргаж авсан шимийн архийг “сувс” гэж нэрлэнэ. Г.Батзаяа шимийн архины талаар “Нэрмэлийг хэчнээн ч жил хадгалж болдог. Сайн саванд хадгалвал охь нь ер гарахгүй. Тиймээс амт, чанараа алдана гэж үгүй. Тэгэхээр шилэн саванд хадгалах нь зөв” гэлээ. 

Ерөөс шимийн архийг зөвхөн үнээний иссэн сүү буюу айрагнаас гаргаж авдаг ёсон Монголд өргөн дэлгэрчээ. Дараагийн зочин болох Ховд аймгийн Үенч сумын малчин Н.Оюунчимэг ч энэ талаар онцгойлон дурдаж байлаа. 

Тэрбээр: “Манай нутагт нэрмэлийг үнээний айрагнаас гаргаж авдаг. Үнээний сүүг хөрөнгөлөн исгэн идээ шүү дээ. Уг идээнд өдөр тутам сүүгээ хийж 100 – 200 удаа бүлдэг. Айргийг хадгалах савнаасаа шалтгаалан 30-50 литр айрганд 3-5 литр хярам (20 хувь нь сүү, 80 хувь нь ус хийж чанасан идээг хярам гэдэг байна) хийж бүлснээр исэлтийг нэмэгдүүлдэг. Харин хярмаа айраг бүлж тогоо нэрэхээс хоёроос дөрвөн өдрийн өмнө бэлэн болгодог. Энэ нь бол маш чухал үйл явц бөгөөд хярмаа хэрхэн тааруулж хийснээс шалтгаалж шимийн архи болон ааруулны амт шалтгаална. Хярам хийхдээ айргаа хэт халааж эсвээс хөргөж болохгүй. Бүлээн зэлгээн байлгахын тулд тааруулж хийх хэрэгтэй. Тун торгон мэдрэмж шаардсан ажил шүү” хэмээв. 

Үүнээс үзэхэд Ховдын шимийн архины гол орц нь хярам болж байна. Үүний дараа тогоо нэрэх үйл явц эхэлдэг байна. Түүнийхээр бол хярам нь таарсан айрагны үнэр бүлж байхдаа мэдрэгддэг гэнэ. Н.Оюунчимэг мөн “Манай ээж айраг бүлж байхдаа л ямархуу амт чанартай нэрмэл гарахыг хэлдэг байсан. Бүлж байхдаа хэт хурдан чанга бус эвлэг зөөлнөөр хурдыг нь тааруулж байх ёстой. Бүлэх явцад айраг хөрчихвөл тодорхой хэмжээг нь тогоонд хийн халаана. Мөн айраг бүлэх үеэр гэрийн хаалга онгорхой байж болохгүй. Учир нь манай нутгийн зуслан уулархаг, сэрүүн газарт байдаг. Тиймээс айраг бүлэх, тогоо нэрэх үедээ хаалга сэвэлзүүлж, онголзуулдаггүй. Зарим аймгийнхан тогоогоо гадаа нэрж харагддаг. Магадгүй цаг агаар болон газрын байдлаас шалтгаалдаг биз ээ” гэлээ. 

Гол нь айраг бүлэхэд хаалга нээлттэй байснаар амархан хөрж, исэлтэд муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай. Тогоо нэрэхдээ хүйтэн буюу халаагаагүй тогоонд айраг хийж гал дээр тавих агаад галыг нь тун няхуур тааруулах ёстой гэнэ. Хүйтэн тогоонд хийдэг учир нь айраг хусамтаж түлэгдэхгүй байх давуу талтай. Харин галлагаа тохироогүй үед шимийн архины амт сул гарна. Ийнхүү айрагтай тогоон дээрээ бүрхүүлээ тавьж дээр нь жалавчаа байрлуулна. Үүний дараа жалавч, бүрхүүл хоёрын дундах зайг уур гарахаас сэргийлж зориултын ороолтоор сайтар ороож өгнө. Жалавчинд ус дүүргэсний дараа халуун бүлээн болоход нь шанагаар хутгаж аваад дахин усаар дүүргэх аж. Энэ үйлдлийг мөн л хоёроос гурван удаа давтсанаар идээний дээд шимийн архи бэлэн болох юм. 

Н.Оюунчимэг ийнхүү гаргаж авсан шимийн архиа тухайн үед гэрт нь байх хүн бүрт уулгаж, амсуулдаг байна. “Шинэхэн боловсруулсан ундаанаасаа хүнд амсуулалгүй үлдээвэл хойтон жил нь үнээ сувайрч, төл авахгүй хоцорно гэж нутгийнхан үздэг юм” хэмээгээд яриагаа төгсгөлөө. 

Биет бус өв соёл гэдэг Монголчуудыг монгол хүн гэдгийг илтгэх хамгийн чухал, үнэт зүйл билээ. Өв соёл, тээгдэн ирсэн ёс заншлаас алгуур алсрах нь үндэстнийг дотроос нь мэрж, хожим тусгаар бүрэн эрх рүү ч халдаж мэдэх хүчтэй сөрөг зэвсэг мөн. Тиймээс л уламжлагдан ирсэн өв соёлоо ирээдүй хойчид танин мэдүүлэх, өвлөн тээх нь одоогийн хэллэгээр бидний хамгийн том зарчмуудын нэг мөн. Өнгөрсөн удаагийн дугаартаа бид биет бус соёлын өвийн нэг болох хатгамал урлалыг онцолсон бол энэ удаад тогоо нэрэх ёсыг онцлон танилцууллаа. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (11)

Samuelgaf
Samuelgaf
15 September 2024 12:38
Модные советы по выбору необычных луков на любой день. Мнения профессионалов, новости, все показы и шоу. https://vladtoday.ru/news/2024-09-10-10-prichin-za-chto-my-lyubim-demnu-gvasali
yu/
GeorgeExpow
GeorgeExpow
19 September 2024 22:35
Модные заметки по подбору необычных образов на каждый день. Обзоры экспертов, события, все новинки и мероприятия. https://ekbtoday.ru/news/2024-09-10-demna-gvasaliya-pereosmyslyaya-modu/
Miguelprart
Miguelprart
20 September 2024 02:29
Модные заметки по выбору отличных луков на любой день. Обзоры экспертов, новости, все дропы и шоу. https://emurmansk.ru/pub/2024-09-10-demna-gvasaliya-revolyutsioner-mody-i-kreat
ivnyy-provokator/
JasonLelty
JasonLelty
23 September 2024 14:26
Стильные советы по подбору стильных видов на любой день. Статьи стилистов, новости, все дропы и мероприятия. https://omskdaily.ru/news/2024-09-20-10-samyh-vliyatelnyh-dizaynerov-2024-goda-
trendsettery-kotorye-izmenyayut-modu/
Williambic
Williambic
23 September 2024 20:25
Модные советы по подбору стильных образов на любой день. Заметки стилистов, события, все дропы и мероприятия. https://mvmedia.ru/novosti/123-10-interesnyh-faktov-o-vetements-brend-kotoryy-i
zmenil-mir-mody/
JasonArelf
JasonArelf
28 September 2024 05:58
Модные заметки по созданию стильных образов на каждый день. Статьи экспертов, события, все показы и шоу. https://luxe-moda.ru/chic/505-7-luchshih-sumok-guess-dlya-pokupki-v-2024-godu-s
til-i-funktsionalnost/
Gregorylix
Gregorylix
29 September 2024 20:31
Стильные советы по выбору стильных видов на любой день. Обзоры профессионалов, события, все дропы и мероприятия. https://furluxury.ru/fur/2024-09-27-7-luchshih-sumok-jacquemus-2024-goda-stil-s
melost-i-frantsuzskiy-shik/
Michaelfes
Michaelfes
30 September 2024 04:18
Стильные заметки по выбору модных луков на любой день. Заметки профессионалов, события, все дропы и шоу. https://watches.superpodium.com/fashion/2804-7-reasons-to-love-patek-philippe-n
autilus/
IsaacMoism
IsaacMoism
3 October 2024 13:13
Стильные заметки по подбору превосходных видов на любой день. Мнения стилистов, новости, все дропы и шоу. https://lecoupon.ru/news/2029-10-02-7-prichin-lyubit-brend-herno/
Zacharyslume
Zacharyslume
4 October 2024 08:55
Модные заметки по выбору необычных видов на любой день. Статьи экспертов, события, все новинки и мероприятия. https://urban-moda.ru/all/749-za-chto-my-lyubim-brend-coach-ikona-amerikanskogo
-stilya-i-masterstva/
Clintonloali
Clintonloali
Стильные советы по созданию модных луков на любой день. Обзоры экспертов, события, все новые коллекции и мероприятия. https://watches.superpodium.com/
Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав