“Монгол бахархал” уриан дор зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны галерейд уран бүтээлч Б.Орхонтуулын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд уран бүтээлч Б.Орхонтуулын уран зураг, уран баримал, гэрэл зургаас бүрдсэн нийт 10 орчим бүтээлийг дэлгэсэн ба түүний хамгийн сүүлд зурсан Монголын шашин-соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр Гэгээн Занабазарыг дүрсэлсэн уран зургийн бүтээлийг толилуулж буйгаараа онцлог юм.


Тэрээр монголын орчин үеийн олон талт уран бүтээлч бөгөөд уран зураг, уран баримал, инстоляц зэрэг олон төрөлд бүтээл туурвидаг.  Бүтээлдээ нүүдлийн соёл, уламжлалаас олсон гүн ухаан, эртний бэлгэдэл, орчин цагийн хэлбэрийг нэгэн зэрэг шингээсэн байдаг.
Уран бүтээлчийн авьяас билиг, ур чадварыг урлагийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын хүртээл болгоход чиглэсэн тус үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дэлгэгдэх юм. 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав