УДЭТ-ЫН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ МУУГЗ Ч.ТҮВШИН: Энэ жил соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас манай театрт итгэл хүлээлгэж хүндэтгэн УТГА ЗОХИОЛЫН 7 ХОНОГ-ын үйл ажиллагааг гардан зохион байгуулахыг үүрэгдсэн бас найдсан.  Учир нь юу вэ гэвэл урьд нь Утга зохиолын 7 хоног дээр улс орон даяар зохиолчдын эвлэл хариуцан хийж байсан юм билээ. Тэр үйл ажиллагаануудыг мэргэжлийн урлагийн ууган байгууллагатай хамтран явуулахыг яам чиглэл болгосон. 

Үүнд ач холбогдол нь өндөр яагаад гэвэл манай театраас санаачлан жүжгийн зохиолын улсын уралдааныг хавар зарласан байдаг. Энэ уралдаанд яам болон зохиолчдын эвлэл үнэлэлт өгч энэ арга хэмжээний үеэр уралдааны дүн эцэслэн шийдэгдэх байгаа.

Нөгөө талаар зохиолчид гэдэг бол бидэнтэй адил Монгол оюуны сэтгэлгээ өв соёл хэлний яруу тансаг байдал ач холбогдол өгч ажилладаг салбар учраас энэ хэлний дархан байдал хэл шинжлэлд анхааран үздэг гэдгээрээ манай байгууллагатай нэг. Иймд хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа.

Жүжгийн зохиолын улсын уралдааны хувьд хүүхэд залуучууд, орчин үе болон мюзикл, түүхэн гэсэн 4 төрлөөр зарлагдсан. 

Энэ жилийн уралдаан маань өмнөх жилүүдтэй харьцуулж авч үзвэл оролцогчдын тоо болон чанар өргөжсөн байна. Нийт 157 бүтээл ирснээс үзэхэд сайн зохиолууд их байна. Тэгэхээр бид зөвхөн УДЭТ-ын бүтээл болох тухай хөндөөгүй, мэдээж бид байр эзэлсэн зохиолуудаас санаачлагчийн хувьд мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд найруулагчийн сонголт бол дараагийн асуудал. Гэвч 21 аймгийн театрын мэргэжлийн байгууллагуудаа энэ уралдааны үр шимийг хүртээсэй гэсэн зорилготой энэхүү уралдааныг зарласан. Одоо бид өнгөрсөнтэйгээ үлдэх үү дурсамжаа дээдэлж үлдэхүү үүнээс үл хамаараад өнөөдөр дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ дүгнэлтэнд уралдаанд ирсэн зохиолууд маш чухал. Бид нар маргаашийн иргэдэд ирээдүйн эх орны эздэд юу үлдээх вэ гэдэг хүсэл эрмэлзэл, хэлэх санаа, утга энэ жүжгийн зохиолууд өнөө цагийн зохиолчдын бүтээлүүдээр дамжин өвлөгдөнө гэж найдаж байна. 

УТГА ЗОХИОЛЫН 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД:   

  • 2025.09.22 ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН ӨДӨР
  • 2025.09.23 ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР 
  • 2025.09.24 СЖРГАЛТЫН ӨДӨР
  • 2025.09.25 ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР
  • 2025.09.26 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨДӨР
  • 2025.09.27 АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫН ӨДӨР 
  • 2025.09.28 ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ӨДӨР тус тус зохион байгуулагдах бөгөөд сүүлийн өдөр жүжгийн зохиолын  улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно. 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав