Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд өнөөдөр өндөрлөх “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдлаа.
Барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, ХХЕГ-Хилчин спорт хорооны бөх, Монгол Улсын начин Э.Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сум, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв. Барилдааны шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.