Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж зааны болзол хангалаа.
Тэрээр тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг давж начны болзол, зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давж харцага цолны болзол хангаад байсан билээ.