Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их сурын харваанд 32 сумны байдлаар тэргүүлж буй харваачдыг танилцуулья.
Эмэгтэй харваачдаас Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа, аймгийн мэргэн С.Хулан, аймгийн онч харваач Н.Банзрагч нар 32 сумнаас 31 онож тэргүүлж эхэллээ.
Монгол Улсын мэргэн Л.Одсайхан, аймгийн мэргэн М.Мөнхзул, Ж.Нарантуяа нар 32 сумнаас 30 онож жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа, Монгол Улсын гоц харваач М.Мөнх-Амгалан, П.Даваадорж, Монгол Улсын онч харваач Э.Биндэрья нарын 10 харваач 32 сумнаас 29 онож тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.