Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Ургац-2024” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ өнөөдөр зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тариаланч - ногоочин ахмад ажилтнууд оролцож, өөрсдийн тариалсан ногоо, жимс, жимсгэнэ болоод модны үр зэргийг олон нийтэд сурталчлан, худалдаа хийж байгаа юм. 

Монгол цэргийн нэгдсэн холбооноос ХХАХЯ-ны Газар тариалан хүнс хөдөө аж ахуйн холбогдох газруудтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад настнуудын дунд жил бүрийн 4-5 дугаар сард хүнсний ногоо тарих арга аргачлал үрээр болон үрсэлгээгээр тарьж ургуулах, усалгаа, хамгаалалт зэрэг сэдвээр сургалтыг 2021 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. 

“Ургац” арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 120 гаруй мянган тонн хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг тариалалтыг хураан авч, энэ хэмжээгээр өрхийн санхүүгийн хэрэгцээг дэмжин ажиллажээ.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав