Хуралдаанаар төрийн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч байгаа өөрчлөлт, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан анхны төсөлтэй танилцаж, санал, шүүмж өрнүүллээ.
Хуралдаанаар дээрх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах болон өөрчлөх тодорхой саналуудыг тусган ойрын хугацаанд эцэслэх шийдвэрлэхээр тохиролцлоо. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм.