ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас аймаг, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улс төдийгүй дэлхий дахинаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим нэмэгдэж та бидний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, улс, орон нутгийн тогтвортой хөгжилд шинэ төрлийн эрсдэлийг дагуулсаар байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь нарийн төвөгтэй, салбар дундын хамтын ажиллагаа шаарддаг, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц үйл ажиллагаа. Шинээр болон хувьсан өөрчлөгдөж буй гамшгийн төрөл, эрсдэлийг бууруулахад бүхий л салбар, засаг захиргааны нэгжийн түвшинд бид бүхэн хамтын хүчин чармайлтаа нэн тэргүүнд нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна” гэлээ.

Сургалтаар Онцгой байдлын ерөнхий газраас Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд бүх шатны гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг таниулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн энэхүү сургалт нь аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав