Өнөөдрөөс эхлэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө.

Учир нь Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан юм. Манай хотод өдөрт дунджаар  хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Харин баяр ёслолын үеэр уг тоо 38 мянга хүрдэг ажээ. 

Тиймээс шинээр гарсан тогтоолын дагуу орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг, үүнээс дээш буюу 48 цагаас хэтэрвэл хоног тутамд тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг өнөөдрөөс эхлэн бүртгэж ажиллахаар болсон билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав