Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Ардын багш цолоор СГЗ, Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнг шагналаа.
Гавьяат багш цолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Б.Давдай, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Хэрэглээний математикийн танхимын зөвлөх А.Батцэнгэл нарыг шагнав.
Гавьяат хуульч цолоор Монголын өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн иргэн, захиргаа, гэр бүлийн хэргийн өмгөөлөгч Я.Нямжав, соёлын гавьяат зүтгэлтэн цолоор соёл судлалын "Эрдэнэ-Очир" төвийн тэргүүн, соёл судлаач С.Түвдэндорж, гавьяат агрономич цолоор Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Б.Эрдэнэтогтох, гавьяат малзүйч цолоор Мал үржүүлэгчдийн холбооны захирал, Монгол Улсын зөвлөх малзүйч Х.Бүүвэйбаатар, гавьяат эдийн засагч цолоор Ховд аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Баярсайхан, хүний гавьяат эмч цолоор ХСҮТ-ийн Хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн нэгдсэн тасгийн зөвлөх эмч Д.Дэлэгмаа, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монгол цэргийн нэгдсэн холбооны харьяа "Соргог харуул" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батнасан, гавьяат жүжигчин цолоор УДБЭ-ийн гоцлол дуучин Б.Эрхнаран, гавьяат дасгалжуулагч цолоор "Аварга" дээр сургуулийн багш, дагалжуулагч Б.Батсуурь, гавьяат тамирчин цолоор Монгол буудлагын спортын холбооны тамирчин, буудлагын олон улсын хэмжээний мастер З.Батхуяг, гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн-Ус багийн малчин Т.Батжаргал нарыг шагнасан юм.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор гедрогеологич Н.Лхагва, "Цэц зам пласт" компанийн гүйцэтгэх захирал С.Ганхуяг нарыг шагналаа
Гавьяат барилгачин цолоор Баянгол дүүргийн ахмад Д.Доржханд, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх инженер Я.Баяртогтох нарыг шагнав.







