МИАТ компани ӨМӨЗО-ны Хөх хот руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн байна.

Энэхүү нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт гурван удаа буюу лхагва, баасан, ням гарагт хуваарьтай. Харин энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр тогтмол нислэгтэй болох аж.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 онд Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөсөн юм.

Хөх хотын анхны нислэгээ Bombardier CRJ-700 агаарын хөлгөөр амжилттай үйлдсэн аж. Уг чиглэлд тогтмол нислэгтэй болсноор Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцлов. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав