"Говийн бүсийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.05.12/ Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдаж байна.
Анхдугаар хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Уртнасан, Усны газрын дарга З.Батбаяр болон Говийн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан албан хаагчид оролцож байна.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны өмнө Говийн бүсийн хөгжил 2040, Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, Бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг, Бүсийн онцлог-харьцуулалт, Амьдралын чанар, тулгамдсан асуудлын талаар таван салбар хуралдаан боллоо.
Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг өнөөдрийн “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол шийдвэр гаргана.