Боловсролын сайд П.Наранбаяр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зөвлөх Б.Сарнай болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлэээсэн хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах, дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах асуудлаар санал солилцлоо.
Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах ажлыг өнгөрсөн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал ГОУХАН-ээс нийслэлийн гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн засвар шинэчлэлийг өнгөрсөн онуудад хийсэн бөгөөд цаашид дулаалах шаардлагатай барилгуудын жагсаалт, тооцооллыг тус төслийн хүрээнд боловсруулсан байна.
Боловсролын сайд энэхүү ажлын чухлыг онцлон цаашид ХББОСЯ-тай хамтран олон улсын донор байгууллагуудтай энэ ажил дээр хамтран ажиллах саналыг тавьлаа.