Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Уг хулгай дээрмийн үеэр музейд хадгалагдаж байсан Францын хатдын эдэлж хэрэглэж байсан энгэрийн зүүлт, титэм, ээмэг зүүлт зэрэг алмаз эрдэнэ болон бусад үнэт чулуугаар чимэглэсэн үнэт эдлэлүүд алдагджээ.

Нийт найман үнэт эдлэл хулгайлагдсан. Үүнд Наполеон Бонапартын эхнэр хатан Мари-Луизын хүзүүний зүүлт, ээмэг, III Наполеон хааны хатан Эженийн титэм, хатан Мари-Амелигийн хүзүүний зүүлт, ээмэг зэрэг XIX зууны Францын хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлжээ. Хатан Эженийн титэм хэргийн газраас холгүй эргэн олдсон нь дээрэмчид зугтах замдаа санамсаргүй алдаж унагаасан байх гэж таамаглаж байна.

Уг гэмт хэргийг дөрвөн этгээд үйлдсэн гэж үзэж байгаа юм. Тэд ердөө долоон минутад зорилгоо гүйцэлдүүлснээс харахад урьдчилан сайтар төлөвлөсөн, мэргэжлийн этгээдүүдийн хийсэн хулгай гэж Францын соёлын сайд Рачида Дати ярьжээ.

Гэмт этгээдүүд орон нутгийн цагаар ням гаргийн өглөө 09:30-09:40 цагийн хооронд хэрэг үйлдсэн гэв. Тэд Луврын музейн Аполло Галерейн хэсэгт хадгалагдаж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа цонхон доор сунадаг шаттай тээврийн хэрэгслийг урьдчилан байрлуулсан байжээ. Хулгай хийхдээ сунадаг шатаар галерейн хоёр давхарт гарч, диск зүсэгчээр цонхыг зүсэж зай гаргасан байна.

Хоёр нь дотогш нэвтэрч, галерейн танхимд хадгалагдаж байсан шилэн хоргыг хагалж дотор нь байсан үнэт эдлэлүүдийг хулгайлаад зугтжээ.

Гэмт этгээдүүд хэргийн газраас цахилгаан скүтерээр зугтсан байна. Хяналтын камер ашиглаж гэмт этгээдүүдийг мөрдөж мөшгих, баривчлах ажил үргэлжилж байна.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав