Монголбанкны ерөнхийлөгч асан О.ЧУЛУУНБАТ ярьж байна.

О.ЧУЛУУНБАТ: ХАЙРЛАН ДУУЛМААР БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч асан О.ЧУЛУУНБАТ ярьж байна.

-Хамгийн сүүлд өөрийг тань Монголбанкны ерөнхийлөгч байхад уулзаж ярилцлага авч байсан. Харин өнөөдөр таныг хэн гэж дуудах вэ?

-Хувь хүн, Монгол Улсын иргэн Чулуунбат.

-Таныг ерөнхийлөгчийн албанаас буух үед улс төрийн хүрээнд багагүй шуугиан болж, экс спикерийн зүгээс л гэхэд нэлээн хатуу байр суурьтай байх шиг байсан. Энэ чухам юу байсан бэ?
-Би ерөөсөө ямар нэгэн улс төрийн бөгөөд бүлэглэлүүдийн хоорондын хуйвалдаан болсон гэж бодохгүй байна. Монгол улсын хуулийн дагуу яг зургаан жил хаах ёстой албаа хаагаад, Монголбанкны ерөнхий захирлын үүрэгт ажлаа дараагийн хүнд шилжүүлж өгсөн. Үүнтэй холбогдуулаад УИХ-ын чуулган хуралдаж, миний ажлын тайланг хүлээж авсан. Үнэлэлт, дүгнэлт өгсөн. Тэрийг та бүхэн сайн санаж байгаа байх. Би бол хувьдаа төрийн өмнө хүлээсэн үүргээ гайгүй биелүүлээд, муугүй дүн аваад албыг нь хүлээлгэж өгсөн байх аа гэж боддог.

-"Эх орны алтан гурав" авсан юм биш үү?
-Алтан гурав биш байх аа. Ямар ч байсан УИХ-ын гишүүд босоод алга ташиж байсан. Төрийн албыг зургаан жил хаагаад хүлээлгэж өгөхөд миний ажлыг төрийн эрх барих дээд байгууллага ингэж дүгнэж байхад сэтгэлд сайхан л байсан.

-Зургаан жилээс илүү хуулийн хугацаа байхгүй юу?
-Байж болно л доо. Гэхдээ би зургаан жил ажиллачихлаа. Ер нь гарна шүү гэдгээ залуусдаа 2006 оны эхээр л хэлчихсэн байсан. Ялангуяа энэ Төв банкны удирдлагаар ажиллах чадвартай залуучууддаа. "Та нар өөрсдөө лобби хий. Би ингээд зургаан жилээ дуусгаад гарна шүү. Олон жил та нөхөдтэй сайхан ажиллалаа." гэж. Надад бас нэг өөр санаа байна даа. Би ер нь улс төрд орж ажиллавал яасан юм бэ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж нэг үг бий биз.

-Монголбанкинд хийгдэж байсан шалгалтуудаас болоод та биеэ бэлдэж байсэн юм биш үү? 
-Шалгалтууд бол байнга л орж ирж байдаг юм шүү дээ. Зургаан жилийн хугацаанд хэд шалгуулж байснаа бараг мартаж. Лав арван хэд болсон байх.

-Гэхдээ сүүлийнх нь нэлээн том зуулттай, бас аль ч талаас нь улс төрийн дүгнэлт хийчихэж болмоор үе таарсан биш бил үү? 
-Тэгж хэлж болно. Гэхдээ би ажлаа сайн гүйцэтгээд дуусгасан гэж ойлгоод байгаа. Миний хийж байсан ажил дотор ямар нэг гүйлгээнүүд нь хасах дүнтэй байж болно. Би зүгээр ашгаар нь бодьё. Ерөнхий бодлогыг бол мөнгөөр үнэлэхийн аргагүй шүү дээ. 2000 онд Монголбанкинд ирэхэд Монголын бүх банк дээр 230-240 сая ам.доллар л байсан. Намайг ажлаа хүлээлгэж өч байхад 2,5 миллиард ам.доллар болчихсон байсан. Ингээд та бүхэн бодоод үзээрэй л дээ. 10 дахин илүү өсчихеөн байгаа биз. Монголд менгө тогтож байна. Монголоос мөнгө зугтахгүй байна гэсэн үг, тийм үү. Банкууд бөгөөд банкны салбар маань иргад, бизнесээс итгэл авч байна гэсэн үг. Тэгэхээр зургаан жилийн дотор энэ хэмжээний амжилтад хүртэл бас нэлээн их ажил хийнээ дээ. Урд нь Монголд мөнгө байсан уу, байсан. Гэхдээ банкиндаа тогтдоггүй байсан шүү дээ.

-Гэхдээ л таныг Төв банкыг удирдахбайх үед энэ салбарт том хямрал тохиосон. Энэ бол хадгаламж зээлийн хоршоодын дампуурал. Санхүүгийн ертөнцөд ийм юм болж байхад таныг хайнга хандсан гэх шүүмжлэл байдаг?
-Тзнд бол хуулийн дагуу Монголбанк хийж чадах юмаа л хийсэн. Тэрнээс илүүг бид хийж чадахгүй байсан. ХЗХ-ны лиценз өгдөг газар нь бид биш. Өөр байгууллага. Би

Монголбанкны ерөнхийпөгч гэдгээрээ зохицуулалт хийх ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Жишээлбэл, гудамжаар явж байгаа машинуудад Замын цагдаагийн газар зөвшөөрөл өгдөг биз дээ. Тэгсэн мөртлөө Эрүүгийн цагдаагийн газар зохицуулаад байдаггүй биз дээ. Замын цагдаагийн газар л өөрсдөө зохицуупдаг хуультай. Үүнтэй яг адилхан. ХЗХ-дод ямар байгууллага зөвшөөрөл олгож лиценз өгдөг билээ. Тэр нь өөрсдөө хяналт тавьдаг байх ёстой.

-Дур зоргоороо үйл ажиллагаа нь тэлээд, санхүүгийн мэдлэг муутай иргэдийн хамаг мөнгийг хамж авч байхад Төз банкны ерөнхийлөгчийн хувьд "эцэг"-ийн үүргээ гүйцэтгээгүй гэж нэг хэсэг нь шүүмжилдэг. Харин нөгөө хоршоодын эзэд болохоор Монголбанк байн байн гарч ирж анхаарал сэрэмжтэй бай гэж хашгирсаар байгаад иргэдийг айлгаж, мөнгөө татахад хүргэсэн. Энэ нь биднийг дампууруулахад түлхэц болсон гэж гомддог л доо?
-ХЗХ-дын энэ утгагүй өндөр хүүгээр хадгаламж дуудахыг бүр 2001 оноос хамгийн эрчимтэй шүүмжилж, сөрсөн хүн нь би шүү дээ. Мэдээллийн хэрэгслээр ярих болгондоо "ХЗХ бол их үндэслэл муутай бизнес шүү, үүнээс болгоомжлоорой" гэж байнга анхааруулж байсан. Яагаад гэхээр ийм төрлийн пирамидын бизнес бусад улс оронд зөндөө олон гарч байсан. Би өөрөө тэр тухай уншиж байсан. Яаж тэр улс орон нь тэр асуудлыг шийдэж байсан юм гээд бүгдийг уншиж судалж байсан болохоор надад яг ийм юм Монголд болчих вий дээ гэсэн болгоомжлол сэрэмжлэл төрж байсан л даа. Тийм учраас бүх сэрэмжлүүлгийг өгсөн.

-Энэ ажил таны хуулиар хүлээсэн албан ёсны үүрэгт тань байхгүй, сайн дурын ажил гэсэн үг үү?
-Сайн дурын ажил. Сайн дурын шүү.

-Таныг ажлаас чөлөөлсөн явдалд улс төрийн шалтгаан байсан уу гэж би танаас асуусан. Яагаав, нөгөө экс спикертэй холбоотойгоор. Тэр өөрийн огцорсон шалтгаанаа Монголбанкны асуудалтай холбож мэдэгдэл хийж байсан шүү дээ?
-Экс спикерийн өөрийнх нь л бодол. Би 2006 онд өөрөө ороод уулзаж байхдаа "Би бол чөлөөтэй шүү. УИХ яаж ч шийдсэн би хүндэтгэнэ" гэдгээ мэдэгдчихсэн байсан. Монголбанкаас гарахад надад нэг их харамсаад халаглаад байх юм байгаагүй. Би хийх ёстой ажлаа хийчихсэн. Надад хүлээлгэсэн үүргийг хангалттай түвшинд гүйцэтгэсэн байсан учраас гарахад хийж гүйцээгээгүй ч юм уу, эсвэп дутуу орхисон, сэтгэл дундуур байх, эсвэл тэрэнтэй зууралдаад байх ямар ч шалтгаан байгаагүй.

-Монголбанкыг гадаадад боловсрол эзэмшсэн залуу шинэ тархинуудаар их цэнэглэсэн, шинэчилсэн гэж ярьдаг л юм билээ. Ер нь таны өнгөрсөн зургаан жилд хийсэн ажлууд дотроос хамгийн гол бахархал тань юу вэ?
-Хамгийн гол бахархал нь Монголын банкны салбар сэргэсэн. Бизнес, иргэд, зах зээл маань манай банкны салбарт итгэж мөнгөө хадгалуулдаг болсон. Гадаадынхан Монголын банкны салбарт итгэсэн. Монголын банкуудыг гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж авсан. Энэ чинь итгэлийн хамгийн тод шалгуур биз дээ. Хуучин гаднынхан манай банкуудыг тоодоггүй л байсан шүү дээ. Гадаадын банк, санхүүгийн байгууллагууд битгий хэл Монголын компаниуд өөрсдөө айдаг л байсан шүү дээ. Өө, энэ дотор аягүй бол муу зээл байгаа, больё. Үүнийг аваад яахав. Тэгж шатаад яахав гэдэг байсан. Гэтэл өнөөдөр Монголын банкууд зохих түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Энэ л миний хамгийн гол бахархал.

-Монгол Улсын иргэн О.Чулуунбат Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр шийджээ гэж ойлгож байна. Хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүсийн дайрдаг бүх дайрлага таныг тойроогүй. Тэгэхээр өнөөдөр таны нэр хэр цэвэр вэ?
-Би ард түмний итгэлийг авахаар, даахаар л тийм нэртэй гэж бодож байна. Хэр бохир, хэр цэвэр юм. Би өөрөө өөртөө дүгнэлт өгч болохгүй шүү дээ.

-Харин тэр тусмаа өөртөө тавьж байгаа дүн хамгийн шударга юм биш үү?
-Ард түмэн дүгнэг. Хүмүүс "Би аягүй сайхан цагаан тагтаа" гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хар хэрээ болчихсон л байдаг. Би хэрвээ хар хэрээ бол ард түмэн тэрүүгээр нь дүгнээд л гаргачихна шүү дээ.

-Өнгөрсөн жилүүдэд бишгүй л шүүмжлүүлж, баалуулж явсан байх. Гэхдээ тэрэн дээр арай л дэндүүлж байсан шүү гэх гомдол танд байна уу?
-За, байхгүй дээ. Би ер нь хэвпэп мэдээллийн ч бай, олон нийтийн ч бай ямар нэгэн шүүмжлэлд их чөлөөтэй ханддаг хүн л дээ. Ер нь манай энэ төр засагт ажиллах гэж байгаа хүмүүс түмэн олны нүд хяналтын дор ажиллах гэж очиж байгаа шүү гэдгээ ухамсарласан байх ёстой гэж би ойлгодог. Тийм учраас байнгын хардалтан дор байх ёстой. Байнгын шүүмжинд байх ёстой. Нэг шүүмжлүүлэнгүүт л гүйж очоод цагдаа, шүүхэд өгөөд байвал ер нь төрд ажиллахын хэрэг юу байна. Маргааш нь хэвлэлийн бага хурал зарлаж давхиад л, нөгөөдөр нь шүүхэд өгөөд л байвал ардчилсан төрийн зүтгэлтэн байгаад яах юм. Зүгээр гэртээ сууж байсан нь дээр биз дээ. Намайг бичиж л байдаг. Би тоодоггүй. Намайг дөрвөн чихтэй гээд бичиг л дээ. Би үгүй ээ, хоёр чихтэй гээд л энд тэндгүй хашгирч гүйгээд, шүүхэд бичиг өгөөд байвал энэ үнэхээр дөрвөн чихтэй юм байна гэж бодно биз дээ. Хэвлэлийнхэн юу дуртайгаа бичиж л байг л дээ. Би эмзэглэдэггүй.

-Хэдийгээр тун бага хугацаа үлдсэн ч ирэх парламент ямар байгаасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл таны мөрөөдлийн парламент?
-Ер нь нэлээн сайн шинэчлэгдээсэй гэж бодож байна. Шинэ санаа, шинэ бодол, шинэ эрч хүч орж ирвэл шинэ өндөр түвшин рүү тэмүүлдэг жамтай. Энэ бол амьдралын жам. Хоёрдугаарт, зах зээлд шилжээд бид 18 жил боллоо. Гэхдээ шаварт суучихсан дугуй нь хий эргээд байгаа юм шиг байдалтай санагдаад байна л даа. Тийм учраас шинэ хүч орж ирвэл манай эдийн засгийг илүү урагш нь түлхчих бололцоо байгаа юм. Өнөөдөр бид нөгөө л төвлөрсөн телөвпөгөөт эдийн засгийн төсвийн менежментээр л яваад байгаа биз дээ. Жишээлбэл, 1992 оноос хойш нэг нам хоёр удаа улиран сонгогдсон тохиолдол байхгүй. Энэ юуг харуулаад байна гэвэл Монголын олонхи иргэн манай эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд менежмент хийж байгаа намыг дөрвөн жилийн дараа хараад дургүй нь хүрээд л өөр сонголт хийгээд байгаа байхгүй юу. Апь ч нам олонхи болохгүй байж магадгүй. 
Хэдэн ч нам ороод ирж магадгүй. Гол нь эвтэй байгаасай гэж бодож байна. Хоёр гурван намын зөрчлөөс болоод, хоер гурван бүлэглэл. эсвэл хоёр гуравхан хүний зөрчилдөөнөөс болоод улсын хөгжил ингэж хоёр гурван жилээр хоцорч байсан түүх байхгүй шүүдээ. Өнөөдөр яг ийм юм болоод байна. Нийгмийг зөв нүдээр хардаг. мэдлэгтэй боловсролтой, чадалтай, ялангуяа дэлхий даяар юу болж байгааг өөрөө уншаад, өөрөө яриад, өөрөө нэвтрэлцдэг ийм улс олноороо орж ирээсэй. Тэгвэл манай улсын хөгжилд хурдан түлхэц өгч чадах юм. 
Манай хамгийн гол гамшиг маань юу байна гэвэл энэ дэлхий ертөнц дээр юу болж байгааг мэдэхгүй их олон хүн нийгмийн амьдралыг тодорхойлох гээд байна шүү дээ. Бид чинь өнөөдөр дэлхий дээр ганцаараа амьдарч байгаа улс биш шүу дээ. Өнөөдөр дугуй үйлдвэрлэх гэж яараад хэрэггүй. Дугуйг аль хэзээний дэлхий шийдчихсэн. Дэлхий дээр манайх шиг ийм загвартай орон маш хурдан хөгжчихсөн жишээ эөндөө байна. Тэрийг л сайн судлаад, мэдээд, уншаад өөр дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл манай эарим улстөрч Монголд дэлхий дээр хаана ч хийгээгүй цоо шинэ дугуй хийгээд л, дэлхийд байхгүй зам бариад л, цоо шинэ хөгжил хийх гээд оролдоод байгаа юм шиг санагдах юм. Цаг л алдана шүү дээ.

-Манай голлох хоёр том улс төрийн хүчин тойрч суугаад ярих гэж оролдож бэйх шиг бэйна. Газрын хэвлийн баялаг тойрсон асуудлууд дээр ?
-Тийм ээ, тэгж байгаа.

-Өөрөөр хэлбэл тэд газар дор байгаа баялгийг цаасан дээр хуваагаад ард түмэнд амлаж эхэлж бэйна. Энэ ер нь юу вэ?
-Газар дор байгаа баялгаа амлаж болно л доо. Гэхдээ манайх өнөөдөр дэлхийн том санхүүгийн зах зээлийн интеграцын нэг хэсэг нь болж чадаагүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амлалт маань нөгөө 91 оны ногоон, ягаан тасалбартай адилхан л юм болно. 5000 ам.долларын тасалбар бичээд л өнөөдөр өөрт чинь өгчихье. Маргааш бид тэрнийг 5000 ам.доллар болгож чадахгүй л байхгүй юу. Дэлхийн том зах зээлд Монгол улс өнөөдөр орчихсон байгаа тохиолдолд бол тэр хувьцаа мөнгө болж болно. Гэтэл өнөөдөр хаана зогсч байгаа билээ. Тийм учраас тэр худлаа л амлалт. Тэгж худлаа амлахынхаа оронд харин Монголоо дэлхийн том зах зээлийн салшгүй хэсэг болгох гээд хөөцөлдөж байх ёстой. Тэрний төлөө бид энэ макро эдийн засгийн түвшинг чинь сайжрууллаа. Төсвийн алдагдлыг арилгалаа. Банк санхүүгийн байдлыг сайжруулах гээд долоо найман жил зүтгэлээ. Энэ чинь манай ерөнхий байдлыг дэлхийн зах зээл их зөвөөр үнэлээсэй гэсэн үүднээс л зохион байгуулж ирсэн ажил юм шүү дээ. Тэгэхээр өнөөдөртөө саяны энэ амлалтууд чинь сайхан л хоосон амлалт л даа.

-Аль ч намынх уу?
-Аль ч намынх нь.

-Эх орны хишиг ч ялгаагүй юу?
-Ялгаагүй.

-Алаагүй баавгайн арьсаа хуваах гэж бид маш их яарч байх шиг. Манайх шиг баялагтай, төстэй түүхтэй улс орнууд бүгд л ийм замыг туулж байсан уу. Эсвэл манай синдром арай илүү байна уу?
-Бүгд л ийм замыг туулж байсан. Гэхдээ Монгол улс өнөөдөр яарахгүй бол бас болохгүй байна. Бид чинь хоёр том мундаг баавгайн дунд амьдарч байгаа жижигхэн улс. Биднийг өдий төдий зуун жил энэ хоёрын дунд бас ч гэж өнөөдрийн дайнд хөдлөх хүчтэй тэсээд үлдчихсэнд хүмүүс их гайхдаг шүү дээ. Тийм учраас бид хурдан хөгжих хэрэгтэй. Энэ хоёр маань биднээс хэтэрхий тасраад хөгжчих юм бол 50 жилийн дараа манай хүүхдүүд өлсгөлөн, боловсролгүй, чадваргүй, энэ хоёрт очиж ажил хийж амьдардаг болно шүү дээ. Өнөөдөр 40 сая мексикүүд Америкт очоод аягыг нь угааж гол зогоож явна. Бидний хүүхдүүд ирээдүйд тэгж амьдрах ёсгүй биз дээ. Энэ хоероос хол хаягдахгүй хөгжих бололцоо бидэнд бий юу, бий. Тэр бололцоогоо бид хоорондоо эв зүйгээ олохгүйгээс болж хойшлуулаад байна.

-Шинэ Ерөнхий сайд гарч ирээд Тавантолгойг төрийн мэдэлд авнаа гэж мэдэгдээд тэр ажлыг эхлүүлсэн. Нэг хэсэг нь алга ташсан бол нөгөө хэсэг нь энэ юу болж байна вэ, төр эргээд нийгэмчилж эхлэх нь энэ үү гэж шүүмжилсэн. Энэ асуудлын талаар та ямар бодолтой байгаа бол?
-Миний байр суурь байнга л ийм байсан. Таван жилийн өмнө ч, 10 жилийн өмнө ч. Одоо ч. Ер нь төр энэ өмчид оролцох нь хамгийн муу үзэгдэл. Монгол ганцаараа ийм баялаггай улс орон биш шүү дээ. Америк, Европт бүгдээрээ өнгөрсөн 200-300 жилийн турш ийм том өмчүүдтзй байсан. Төр өмчтэй болоод ирэхээрээ нөгөө хахууль чинь цэцэглээд, коррупци чинь тархаад, тэгээд төр бизнесийн мафи чинь үүсээд их хэцүү байдалд орсон учраас дэлхийн зах зээлийн шалгарсан эдийн засагтай орнууд төрийн өмчөөсөө салсан байхгүй юу. Яахав, би энэ явдлыг манай төрийн түр хугацааны бодлого байх гэж бодож байна. Ер нь яваандаа цаашаагаа хувьд л очсон нь дээр. Төр гэдэг бол зөвхөн татвараар дамжиж санхүүжигдээд, хуулиараа ард түмний амьлпалыг зохицуулж байх ёстой ийм байгууллага шүү дээ. 
Өмчлөөд эхлэх юм бол иргэдтэй адилхан л болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр л булаацалдаад эхэлж байтаа юм. Тэгээд хун болгоны халаас руу дайрч эхлэнэ шүү дээ, төр маань. Хамгийн сайн кпассик эдийн засагтай улс орнуудыг хараад үз дээ. Ихэнх тохиолдолд төр яаж санхүүжиж байна. Татвараар л санхүүжиж байна. Гэхдээ татвар их авъя гэж тэмцэлдэхгүй байгаа юм. Жишээ нь, манай Засгийн газрын зарим байдлыг харахад татварыг бүгдийг л хураах гээд оролдоод байх юм. Гэтэл зарим улс орны Засгийн газар татвараа аль болох багасгая, иргэдийнхээ халаасанд аль болох ахиухан мөнгө үлдээе гэж бодлого явуулж байна шүү дээ. Тэгээд хуулиар зохицуулж өгч байна. Хуулийн өмнө бүгд л тэгш эрхтэй. Одоо бол засаг өөрөө өмчтэй болчихоор иргэдээсээ илүү эрх эдлээд эхлэж байгаа биз. Энэ тал дээр Төр иргэдтэйгээ адилхан байх ёстой байхгүй юу.

-Тэгэхээр болж байгаа үйл явц хасах талдаа, буруу л явж байна гэсэн үг үү?
-Миний өөрийн хувийн дугнэлтээр бол бид нөгөө 1990 онд хийсэн сонголтоосоо ухралт хийж байна л гэсэн үг. Өнөөдөр дэлхийн хэвлэлүүд манай талаар зөндөө л бичиж байна шүү дээ. "Вашингтон пост", "Нью-иорк таймс"-д Монголын талаар зөндөө л бичиж байна. Тэрэн дээр Монгол ухралт хийж байна гээд л бичээд байна ш дээ. Тэр юуг хэлж байна гэхээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдад "болгоомжлоорой" л гэсэн сигналыг шидзэд байна гэсэн үг, Хэрэв ингээд даамжрах юм бол дэлхийн том зах зээл манайхыг тоохгүй шүү дээ. Манайд ганцхан Хятад юм уу, Оросууд л хөрөнгө оруулалт хийхээр үлдэнэ.

-Ер нь өнгөрсөн хэдэн жил Монгол орон хөрөнгө оруулагчдад хэр орчинтой жилүүд байсан бэ?
-Таатай орчинтой жилүүд байсан. Энэ Улаанбаатарт борооны дараах мөөг шиг сайхан байшингууд ургаж байнаа даа. Солонгосоос хүмүүс баахан мөнгө явуулаад манай улаанбаатарчууд ингэж байшин бариад байна гэж зарим хүн ойлгодог байж мэдэх юм. Үгүй шүү дээ. Гоп нь манай уул уурхайн салбар либеральный байсан учраас энэ салбарт их хэмжээний мөнгө орж ирсэн. Лицензний наймаа гарлаа л гэнэ. Түүгээр хүмүүс байшин барьж л байг л дээ. Нэг цаасыг 300, 500 мянган доллараар зараад тэрүүгээрээ байшин барьж байхад юу нь болохгүй байгаа юм. Нэг монгол, арван монгол хүний амьдрал дээшилж байхад юу нь тийм болж бүтэхгүй зүйл юм бол.

-Тэр цаас чинь бас зүгээр нэг цаас биш шүү дээ?
-Зүгээр нэг цаас биш. Гэхдээ тэр газрын баялгийг чинь хүн шуудайд хийгээд үүрээд явчихдаггүй л байхгүй юу.

-Энэ сэдвийг түр орхиё. Хөдөөгүүр нэг цуурхал тархжээ. Удахгүй нөгөө 20 дугаар тогтооп шиг юм гарах гэнэ. Мөнгөний инфляци болно гээд л. Монголбанкны ерөнхийлөгч байсан хүнээс хариулт авч өгвөл амархан тайвшрах байх?
-Монгол Улс өнөөдөр 1991 оны Монгол Улс биш шүү дээ. 20 дугаар тогтоолыг хоёр гуравхан хүн ярьж сууж байгаад тархиндаа нэг санаа ороод ирэхээр нь "хөөх, монгол улсад ашигтай юм, төсөвт ашигтай юм байна" гээд л маш гэнэн байдлаар хийчихсэн буруу үйл ажиллагаа юм ш дээ. Өнөөдөр Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр хоорондоо тохиролцоод ч тийм шийдвэр гаргаж чадахгүй нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол цуу ярианаас еөр юу ч биш.

-Сэлэнгэчүүдийн өмнөөс танд нэг асуулт тавъя. Биеэ засаад гэрзэ, гэрээ засаад төрөө... гэж түрүүн хэлсэн. Энэ асуудлаа тэгээд яг ямар төвшинд

шийдвэрлэсэн юм бэ ?
-Яахав, би хэдхэн хоногийн дараа 50 нас хүрэх гэж байна. Тэгээд 50 яас гэдэг бол хүн амьдралынхаа нэлээн хариуцлагатай цэг дээр очиж байна гэсэн үг л дээ. Энэ хүртэл явж ирсэн амьдралаа эргээд харж байгаа юм. Би юу хийсэн бэ. Хүн бопж төрлөө. Хүүхэд нас, ээж аавтайгаа өнгөрөөх он жилүүд, оюутан ахуй үе өнгөрлөө. Нийгэмд орж хүмүүстэй гар барилаа. Ажил хөдөлмөр хийлээ. Үр хүүхэдтэй боллоо. Ингээд 50 жилийн дараа эргээд харсан чинь ямар ч гэсэн иргзн гэдэг хүнийхээ хувьд би давгүй зам туулчихаж. Хувь иргэн гэх үүднээсээ сэтгэл хангалуун байна. Аав ээжийн хайртай хүү гэдэг утгаараа би хөөрхий тэднийхээ ачийг хариулж амжилгүйгээр бурхан болгочихсон бас нэг тийм харуусал энэ цээжинд байна. Ер нь аав ээжийн ачийг хэзээ ч хариупж амждаггүй байх л даа. Би хариулах гэж хичээсэн. 
Онц сураад, сайн явах гэж хичээснээс өөрөөр баярлуулж чадаагүй байна л даа. За гэтэл үр хүүхэд гарлаа. Би эцэг эхийн ачийг хариулж чадаагүй юм чинь аль болох үр хүүхэд дээрээ тэр хариуг барих гэж зүтгэсэн. Хоёр том хүүхдээ хөлийг нь дөрөөнд хүргэчихсэн гэж үзэж байгаа. Боловсролд нь хөрөнгө оруулалт хийлээ. Их сургууль дүүргүүллзэ. Өнөөдөр хоёулаа ажил хөдөлмөр хийгээд явж байна. За тэгээд би гэдэг хүн нийгмийн дунд хөл тавилаа, ажил хийлээ, янз бүрийн хүмүүстэй ажиллалаа. Төрд ажиллалаа. Найз нөхдөдөө тус дэм болж чадсан уу гэвэл тодорхой хэмжээнд тус болсон л байх. Заримд нь тус болоогүй ч байх.
 Ер нь нийгэмд би тустай ажил хийсэн гэж боддог. Бас знэ банкны салбарт муугүй ажиллачихсан гэж үздэг. Тэгээд миний эрч хүч одоо ингээд болчихсон юм болов уу гэтэл бас болоогүй байнаа. Надад нэлээн эрч хүч байна. Найз нөхөд, гэр бүл орчин тойрноо баярлуулчихаад цааш нь өөр олон түмнийг баярлуулчих тийм эрч хүч байна. Тэгээд энэ эрч хүчээ арай илүү өргөн хүрээнд зориулдаг юм билүү гэсэн нэг бодол дээр л хүрч ирчихээд байна. Үүнийгээ улс төрд орж ажиллах ёстой гэсэн дохио гэж би ойлгоод байна л даа. Ялангуяа өнөөдрийн энэ чухал үед хүчээ төрд л зориулмаар.

-Улс төрд орох гэснээс та улс төрийн албан тушаал хашиж байсан биз дээ?
-Монголбанк нэг их улс төрийн албан тушаал биш шүү дээ. Би Монголбанкинд очоод хэзээ ч улс төрийн үүднээс асуудалд хандаж байгаагүй. Аль нэгэн банкийг аль нэгэн намыг түшдэг банк гэж ерөөсөө харж байгаагүй. Надад бол бүх банкууд Монголын энэ санхүүгийн талбар дээр ажиллаж байгаа машин, трактор. Бүгдээрээ эд анги нь сайн байх ёстой гэсэн үүднээс харж байсан болохоос би дарга нь аль намын гишүүн билээ, аль намыг санхүүжүүлдэг билээ гэж огт харж байгаагүй. Их хурал дээр ч гэсэн хоёр намд тэгж л ханддаг байсан.

-50 нас нээрээ сонсоход их том буурь, тодорхой байр суурийг илтгэдэг нас юм шиг. Гэхдээ та их залуу харагддаг. Нээрээ та саяхан өвөө болсон билүү?
-Өвөө болоогүй ш дээ. Залуу аав болсон.

-Өө, андуурсан байна. Уучлаарай. Шинэ хүн амьдралд огт өөр өнгө аяс авчирч байна уу? 
-Ер нь хүүхэд гэдэг аз жаргал юм байна л даа. Хүмүүс янз бүрээр л ойлгодог байх. Ямар хүн аз жаргалтай аэ гэхээр өө, их сайхан байшин хашаатай хүн аз жаргалтай л гэнэ. Сайхан хайр дурлалтай өөрийгөө аз жаргалтай гэнэ. Мөнгөтэй хүн аз жаргалтай л гэнэ. Тэр байвал сайн л байх. Гэхдээ яг үр хүүхэд нь эрүүл байх, эргэн тойрныгоо баярлуулсан байх л хамгийн их аз жаргап. Аз жаргал гэж тэрийг л юм уу гэж би ойлгодог юм. Одоо бол би хамгийн аз жаргалтай хүн. Ер нь залуучуудад хандаад сургамж болох үүднээс хэлэхэд, Чука ах нь 11 наснаасаа теннис тоглосон. Би энэ спортоос ерөөсөө салдаггүй. Өнеөдөр ч гэсэн залуучуудтай адилхан хурдтай тоглохыг хичээдэг. Теннис бол их хурдтай спорт. Явсаар миний амьдралд теннис хамгийн сайн эм болсон. Би ямар нэгэн өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байсан түүх байхгүй. Гэнэт хордлого авах ч юм уу тиймэрхүү л шалтгаанаар эмнэлэг дээр очиж байсан. Тийм учраас би хүүхдүүддээ спортоор байнга хөөцөлдөж байхыг зөвлөдөг.

-Таныг найз нөхөд их олонтой хүн гэж мэднэ. Гэхдээ та хэр хариуцпагатай найз вэ? 
-Надтай нөхөрлөсөн найз нараас гомдоод юм уу, хаягдаад юм уу, эсвэл хаяад явж байсан түүх мэдэхгүй. Дараа нь муу хэлж байсан түүх бас бараг байхгүй. Би нөхөрлөлийг ямар нэгэн мөнгө төгрөг, түрийвчний хэмжзэгээр хэмждэггүй. Сэтгэл зүрхээрээ нийлээд л явчихдаг. Хүмүүс хэлдэг. 18 нас хүртлээ хүмүүс яг сэтгэп зүрхээрээ нөхөрлөдөг. За, тэгээд 20 наснаас хойш дандаа ямар нэгэн сонирхлоор найзалдаг болчихдог. Бизнес. улс төр, нийгэм, эдийн засгийн ямар нэгэн сонирхол байдаг. Тийм найз нар ч зөндөө байгаа. Гэхдээ ямар ч сонирхлоор байсан хүнтэй нөхөрлөсөн шиг л нөхөрлөх ёстой.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр таны хэдий үөийн найз вэ? 
-Сургуулийн үеэс л бие биенээ мэддэг. таньдаг тийм л найз нар байсан.

-Сониноос "Битлз"-д зориулж хөшөө босгох гэнэ. Энэ гоё мэдээ юү?
-Хэн яаж хүлээж авахаас л шалтгаална. Бид бол "Битлз"-ийн хөгжим дээр бойжсон хүүхдүүд л дээ. Одоо л ингээд 50 хүрчихээд байгаа болохоос. Гэхдээ бидэнд "Битлз"-ийн хөгжим өнөөдөр ч гэсэн гоё сонсогддог. Хөшөө яахав ганц нэгэн фенүүд нь босгож байвал бопж байна. Харин төсвийн мөнгеөр босгоно гэвэл би эсрэг байна.

-Яагаад?
-Бүх хүн тэрийг шүтэх албагүй шүү дээ. Яагаад өөрийнхөө шүтэж биширсэн, өөрийнхөө хайрласан баатрыг хүний мөнгөөр босгох ёстой юм.

-Төсвөөс авах гээгүй шүү дээ?
-Тийм байх л даа. Тэрэн дээр нь зөвхөн "Битлз"-ийн шүтэн бишрэгчид нь очдог, цугладаг, цэцэг өргөдөг. Тэнд ёстой дуугаа дуулдаг болно. Гоё л доо. Тэрэн дээр манай хүүхдүүдийг аваачих гэвэл тэд мэдэх ч үгүй шүү дээ. Тэдэнд чинь өөрийнх нь цаг үеийн хөгжим нь байна. Эд чинь энийгээ л шүтэхээс бидний "Битлз"-ийг шүтэхгүй.

-Та бол очно биз дээ?
-Магадгүй ээ. Манай найз нар очвол найз нартаа хөтлөгдөөд очих байх.

-Хөтлөгдөх өө, та тийм их аялдан дагагч юм уу?
-Аялдан дагагч биш л дээ. Гэхдээ найз нар явъя гэвэл явна ш дээ.

-Найз нар гэхдээ дагамаар, хөтлөгдмөөр улс л даа, тийм ээ?
-Тийм ш дээ.

-Одоо бол та хөдөө явахдаа машиндаа юу сонсч байна вэ? 
-Ер нь бол бүгдийг нь сонсоно шүү. Ялангуяа энэ Италийн хөгжмүүдийг их сонсоно. Манай одоо энэ сүүлийн үеийн зохиолын дуунууд ч гоё шүү дээ.

-Зохиолын уу? 
-Тийм. Зохиолын.

-Жишээлбэл?
-Жишээлбэл, би одоо өөрөе дуулах гээд оролдоод байдаг нэг дуу бий. Н.Жанцанноров хөгжмийг нь бичсэн "Хайрлан дуулмаар байна" гэдэг дуу. Иймэрхүү гоё дуунууд бол хүний сэтгэлээс гарахгүй их удаан явдаг ш дээ.

-Дуу дуулмаар болоод л, гэгэлзмээр байгаад байх чинь тэр хүний сэтгэлийн өнгө төрх ямар байгаагаас их шалтгаалдаг юм биш үү? 
-Тийм.

-Тэгвэл та их сонирхоптой л амьдарч байгаа юм байна? 
-Магадгүй ээ.

-Гэр бүлийн талаархи ойпголт нэг хэсэг нийгмийн эмх замбараагүй байдлыг дагаад их сарниж ирсэн. Одоо бол өөрчлөгдөж байх шиг байна. Тзнд энэ тухай ямар бодол явдаг вэ?
-Гэр бүл гэдэг бол хайр дурлалын эрх чөлөений хамгийн тод илрэп байх ёстой, тийм үү. Тийм учраас гэр бүл боллоо л бол шоронд орчихлоо гэсэн үг биш шүү дээ. Сэтгэл санаа нийлэхгүй бол салах нь эрх чөлөөт нийтмийн хамгийн тод илрэл биз дээ. Гэхдээ хүн гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон л бол эцэг, эхийн хариуцлагыг үхэн үхтлээ хүлээх ёстой. Би бол бас анхны гэр бүлээсээ салсан хүн. Сэтгэл нийлээгүй. Гэхдээ би хоёр хүүхдийнхээ емнө энэ хоёрыгоо хүн шиг хүн болгох ёстой гэсэн аймаар хатуу хариуцлагыг өнөөдөр болтол хамгийн өндөр төвшинд биелүүлж амьдарсан. Үүний төлөө үнэхэзр хичээж ирсэн. Манай залуучууд энэ талаар сайн бодож явах ёстой. Хоорондоо таарахгүй салж, нийпж болно. Гэхдээ хүүхдийн өмнө таарахгүй байж болохгүй. Хүүхэдтэйгээ хүн таарахгүй байна гэж байхгүй. Хүүхдээ хүн бопгох үүргээсээ хэзээ ч зугтаж болохгүй. Ялангуяа эцэг хүн.

-Та эцэж цуцашгүй гэгээлэг сэттэлтэй хүн юм? 
-Хүн үхэн үхтлээ тийм өөдрөг сэтгэлтэй байх ёстой. Зөв сэтгэлтэй байх ёстой. Та намайг гэгээн гэж дүгнэж байна. Өдөржин ажиллаж ажиллаж орой гэртээ ороод ирэхэд урдаас нэг бяцхан амьтан сарвалзаад, тэнтэр тунтар алхаад ирэхээр чинь би гэгээн байхгүй яах юм бэ. Мэдэхгүй, яг энэ агшны аз жаргалыг би юутай зүйрлэхээ мэдэхгүй байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав