Нэрт соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэхийг даалгажээ.
Нэрт эрдэмтний гэр бүл, үр хойч нь энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг зээнцэр Г.Амартүвшингээс нь тодруулахад “Б.Ринчен өвөөгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан бүтээлүүдийг нь дахин хэвлүүлэхээр бэлдэж байна. Мөн бөө мөргөлийн талаарх судалгаануудыг нь эмхэтгэж ном болгон хэвлүүлэх гэж байгаа” гэлээ.