Таны мэдрэмжүүд чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Сонирхолтой асуулт байгаа биз. Та хүүхдүүдээсээ ингэж асуувал тэд хэрхэн хариулах бол. Өөрсдийн зан араншин, мэдрэмжийг биетээр, бодит зүйлээр төсөөлөн бодож, аль мэдрэмж нь хүнд аз жаргалыг хүртээж байдаг тухай тунгаагаад нэг үзье. 

Энэ тухай таны хүүхдэд хамгийн чухал үйлдэл, бодол сэтгэхүйн талаар мэдлэг олгох Тина Озиевицзын “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт номыг Монсударын хүүхдийн номын “Жангар” редакцаас албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Тус номын зургуудыг Александр Заиац зурсан бөгөөд тэрээр үлгэр домгийн дүрүүдийг өөрийнхөө төсөөлөл, уран сайхны өнцгөөр гарамгай илэрхийлдэг уран бүтээлч юм. 

ЗОХИОЛЫН БҮТЭЦ

Тус номын зохиолын бүтэц ихэд анхаарал татна. Хүний мэдрэмжүүдийг дүрсэлж, тэдгээрийн хамгийн хийх дуртай зүйлсийг нь нэн ойр, яг л бодит ахуй дээрх загварчлал дээр буулган илэрхийлснээс гадна хувьд хүмүүст ч мөн тухайн мэдрэмж юу өгдөг болохыг давхар харуулжээ. Жишээ нь “Талархал биднийг дулаацуулдаг” гэх мэтээр... 

Нөгөөтээгүүр зурагт номын төгсгөлд зохиолын дүрүүд хаана байдаг тухай асууна. Эдгээр мэдрэмжүүд “Чиний дотор” байдаг хэмээхээс гадна өгүүлэмжийнхээ гол агуулгыг төгсгөлд ийнхүү асуулт, хариултаар зохиомжилсон нь бидний дотор юу, хэрхэн өрнөдөг болох талаар өгүүлсэн нь тун дотно мэдрэмжийг төрүүлнэ. 

ОНЦГОЙ ШИД

Хүүхдийн зурагт ном нь зөвхөн зургийг нь үзээд л өнгөрчих хэмжээний агуулгатай байдаггүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн ойлгож таниагүй, сайн мэддэггүй сэдвийн талаар ярилцах, түүгээр дамжуулан боловсрол олгох, хүмүүжилд нь нөлөөлөх үүрэгтэй. Зарим талаар сэтгэхүй болоод төсөөлөн бодох чадвар, мэдрэмжид нь ч адил давхар нөлөө үзүүлдэг онцгой шидтэй.

Бидний дотор байдаг баяр хөөр, аз жаргал, уур, ичгүүр, сониуч зан гээд бүхий л төрлийн мэдрэмжүүд амьтай, өөрсдийн хийх дуртай үйлдэл, төрөлхөөс заяагдсан чадвартай байдаг байна. Тэдгээрийн амь оруулбал хэрхэх байсан бэ? Энэ талаар ямар нэгэн онцгой санаа, ид шидтэй адил төсөөллийн баялаг ертөнцийг зохиолч Тина Озиевицз бий болгосон нь “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт ном юм.

Жишээ нь “Сониуч” үргэлж модны орой, дээвэр зэрэг өндөр лүү авирах дуртай бол “Тайван амгалан” бусдыг илж эрхлүүлдэг байна. Харин “Атаархал” сайхан бүхнийг дэвсэлж, гишгэчдэг бол “Итгэлгүй” байх мэдрэмж цаг ямагт өөртөө торон үүр хийж байдаг ажээ. 

Гэх мэтчилэн таны мэдрэмжүүд Заиацын бийрээр амь орж, тэд өөрсдөдөө чухам ямар зүйлийг бүтээж өгдөг, юу хийдэг талаар илүү нарийн ойлголтыг хүүхдэд тань өгнө. Тэндээс хүүхэд тань “Догдлол” шиг шинэ номоо найздаа үзүүлэхээр яарч, “Аз жаргал” шиг хөөсөн бөмбөлөг дотор сууж нисэхийг хүснэ. Тэдгээр мэдрэмжийн сайн, муу олон талыг ялгаж магадгүй төсөөллийнхөө хамт хязгааргүйд аялах мөрөөдлийнхөө эхний алхмыг хийж чадах болов уу. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав