Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Тэрээр Орхоны Хөндийн байгалийн цогцолбор газрын албан хаагчид болон Хөгнө Тарнын байгалийн цогцолбор газрын албан хаагчидтай уулзлаа. Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр 380 гаруй мянган га газрыг хариуцан ажиллаж байна. Албан хаагчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь аялал жуулчлалын улиралд аялагчдын хог хаягдлыг цэвэрлэхэд ихээхэн ачаалал үүсгэж байгааг дуулгалаа. 

Ялангуяа баяр наадмын өдрүүдэд Орхон гол дагаж отоглодог аялагчдын нөлөөгөөр ихээхэн хэмжээний хог хаягдал үүсэж байгаа нь байгаль орчныг бохирдуулахын зэрэгцээ ажлын ачааллыг нэмэгдүүлж байгааг онцлов. Мөн өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх мотоциклын хангамж сүүлийн жилүүдэд тус газарт хуваарилагдаагүйн дээр шатахуун түлшний зардал ч хумигдсан байна.

Тиймээс албан хаагчид хувийн мотоцикл, тээврийн хэрэгсэл ашиглан ажил үүргээ гүйцэтгэж байгаа зэрэг тулгамдсан асуудлуудаа сайдад танилцууллаа. Харин БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх тусгай хамгаалалттай газар нутгуудад ажиллаж нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгааг онцоллоо. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газруудын албан хаагчдаас ирүүлсэн санал дээр үндэслэж судалгааны дүгнэлт гаргах бөгөөд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж бодлогын болон сайдын эрх үүргийн хүрээнд шат дараатай шийдвэрүүдийг гарган ажиллахаа дуулгасан юм. 

Үүний дараа БОУАӨЯ-ны харъяа Усны газрын дарга З.Батбаяр шинэ Хархорум хотын усан хангамжийн эко системийг сайжруулах судалгааг танилцууллаа. Хот төлөвлөлттэй нягт уялдуулж тасралтгүй, найдвартай, гүний болон гадаргын усан хангамжийн эх үүсвэрийг бүрдүүлэх судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.

Энэ хүрээнд Орхон голын урсац болон хур тундасын усыг хуримтлуулах, урсац нь татарч эрсдэлд орсон Орхон голын урсацыг сэргээх, шинэ хотын зүүн хойно байрлах долоон нуурыг усаар тэтгэж сэргээх боломжтойг судалж тогтоожээ. Ингэснээр Шинэ Хархорум хотын ахуйн хэрэглээний усыг гүний ус ашиглахгүйгээр саарал усаар шийдэх боломж бүрдэхийн зэрэгцээ жилээс жилд татарч бохирдол нь нэмэгдэж байгаа Өгий нуурыг тэтгэх давхар ач холбогдолтойг танилцууллаа.


 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав