Монголын Тостын нурууны хоёр өөр үлийн газарт цоохор ирвэсийн нийт таван эрүүл зулзага амьдарч буйг судлаачид илрүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд ховор тохиолддог, цоохор ирвэсний үлийг шууд судалсан долоо дахь тохиолдол болж байгаа юм.

Судлаачид эх ирвэсүүд нь ан хийж явах үеэр үлийн газарт болгоомжтойгоор очиж, зулзагуудын тоо, жин, хүйсийг тогтоож, ДНХ шинжилгээний зориулалтаар шүлсний арчдас авчээ. Мөн ирээдүйд таних зорилгоор зулзагуудын арьсан дор бичил чип суулгасан байна.

Тус үйл явц хэдхэн минут үргэлжилдэг бөгөөд судлаачид аль болох бага сандрал, догдлол үүсгэхийг чухалчилдаг. Дараа нь эхүүд нь үлийдээ эргэн ирж, хэвийн амьдралдаа шилжих эсэхийг хянан ажигладаг.

Энэхүү хоёр үлийн судалгаа нь 2008 оноос эхлүүлсэн урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ба цоохор ирвэсийн экологийг ойлгоход болон хамгаалалтын бодлогод үнэтэй хувь нэмэр оруулах ховор боломжийг бүрдүүлжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав