Байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Сангийн Сайд Б.Жавхлан, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар гарын үсэг зурав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын Байгалийн Өв сангийн хооронд 2024 оны 4-р сард байгуулсан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог биологийн олон янз байдлын хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмтай уялдуулан бий болгох ажлын хүрээнд Байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Монголын Байгалийн Өв Сантай хамтран ажиллахаар ийнхүү санамж бичгийг үзэглэв.

Санамж бичиг байгуулснаар талууд ирэх 4 жилийн хугацаанд байгаль орчны салбарт үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагналын механизмыг нэвтрүүлэх, биологийн олон янз байдлын төсвийн санхүүжилтийн арга хэрэгслүүдийг боловсронгуй болгох чиглэлд гол асуудлуудаа тодорхойлох, сайн туршлагуудыг судалж, оновчтой хувилбарыг сонгох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгох зэргээр хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай, үр дүнтэй байдалд чиглүүлэн, улсын нэгдсэн төсвийн хүрээнд хамтрагч талуудын оролцоог бүрэн хангасан байдлаар холбогдох нөөцийг нэгтгэн төсөвлөх, гүйцэтгэлд суурилсан ил тод, хариуцлагатай төсөвлөлт, тайлагналын тогтолцоог бүрдүүлсэн байх юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав