Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн Үндэсний Технологийн Уур Үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга С.Даваасүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгч, 2025-2026 оны халаалтын улиралд уурын зууханд нүүрс түлэхгүй гэдгийг онцлов.
Үндэсний Технологийн Уур Үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ “Манай холбооны гишүүн байгууллагууд 2020.09.28-наас мидлинг рүү бүрэн шилжсэн. Мидлингэд зориулан зуухаа сайжруулж, заримыг нь шинэчлэн, янданд шүүлтүүр тавьснаар утааны ялгарал 30-40 хувиар буурсан” гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод байнгын ажиллагаатай 13, улирлын чанартай 56 уур үйлдвэрлэгч ажиллаж байна.