Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Хэцүүгийн хад буюу Жаргалант ууланд 2023 онд 11 янгирыг нутагшуулахаар Богд уулаас тээвэрлэн аваачжээ.
Янгирууд тухайн газартаа идээшин нутагшсан бөгөөд энэ хавар анхны ихэр ишиг гарчээ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг, хааяа ихэр ишиг гаргадаг. Янгир ихэрлэвэл өсөн нэмэгдэх бэлгэдэлтэй гэж нутгийн иргэд хэлж байлаа.
Хөвсгөл аймагт 2020 онд хийсэн нэн ховор амьтны тархац нөөцийн судалгаагаар Хорьдол сарьдгийн дагуу 400 орчим янгир байна гэж судалжээ.