“ИНҮТ” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас ээлжит “Мэдээллийн цаг”-ийг “Megadent Oral Care” шүдний эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Тус эмнэлэгийн нүүр ам судлалын гажиг заслын эмч Э.Хонгорзул, нүүр ам судлалын эмчилгээний их эмч Х.Намуухан, Согог заслын эмч Э.Мөнхсаруул нар ажилтнуудад амны хөндийн эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, үнэгүй үзлэг хийлээ.
“Megadent Oral Care” шүдний эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 15-р хороо Гэгээнтэн цогцолбор, Сүхбаатар дүүргийн 1-р хороо IC Tower баруун талын 44-р байр, Хан-Уул дүүрэг 2-р хороо Бадрах хотхон зэрэг газарт салбартай бөгөөд “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнуудад эмчилгээндээ 20, гажиг заслын оношилгоондоо 50, имплант буюу авагддаггүй шүдэлбэртээ 28 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Эмнэлэгийн цаг авах дугаар нь 77002200, 80882200 ба ажлын өдөр 08.00-20.00 цаг, амралтын өдөр 10.00-17.00 цагт ажиллах юм.
















