Уулзалтад АНУ-ын ЭСЯ-ны Нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга А.Жэймс, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Э.Мөнхтөр, ахлах ажилтан Т.Ариунцэцэг, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газрын дарга Б.Сэр-Од, менежер Б.Алтантуяа, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Э.Ууганбаяр нар оролцож, шууд нислэгийн бэлэн байдлыг хангах ажлын явцын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

 

АНУ-ын ЭСЯ-ны зүгээс шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд аюулгүйн хамгаалалтын чиглэлээр хүлээсэн чиг үүргийн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд хамтын ажиллагаагаа улам боловсронгуй болгох талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

 

Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газрын дарга Б.Сэр-Од ажилтнуудаа сургалтад хамруулах чиглэлээр хийсэн ажлууд болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Монгол Улсын Засгийн газраас баталсан хууль, дүрмийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй аюулгүйн үзлэг шалгалтын онцлогийн талаар мэдээлэл өгч, аюулгүйн үзлэг шалгалтын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав