Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.05) Япон улсын Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, туршлага мэдээлэл солилцлоо.
”Ханэда” буюу “Tokyo International Airport” нь 1931 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо дотоодын болон олон улсын нислэгүүдийг үйлддэг, Япон улсын хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудлын нэг юм.
Уг нисэх буудал нь нийт 3 зорчигчийн терминалтай, жилд ойролцоогоор 85-90 сая зорчигчийг хүлээн авдаг юм байна.Үүнээс дунджаар 60-70 хувь нь дотоодын нислэг, 25-30 хувь нь олон улсын зорчигчид байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.
“Ханэда” нисэх буудал нь зорчигч төвтэй, дэлхийд жишиг болсон олон онцлох үйлчилгээ, шийдлүүдтэй бөгөөд ажлын хэсгийнхэнд тэдгээрийг үзэж танилцах боломжуудаар хангаж өглөө. Тухайлбал, зорчигчдод зориулсан онцлох үйлчилгээнүүдээс нь дурдвал хоттойгоо хамгийн ойр байрладаг, Токио хотын төвөөс 15–30 минутын дотор хүрдэг.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам, лифттэй, зорчигдод зориулсан бүрэн автомат мэдээллийн системтэй, царай таних сисием зэрэг нь иргэдийн үйлчилгээг илүү хурдан шуурхай болгож өгдөг.










