Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг “Өөрөөр сэтгэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Чуулганаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор чанар, стандартаар тэргүүлэгч Байгууллага, Бүтээгдэхүүн, Үйлчилгээг шалгаруулан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” олгодог.

Энэ жил Олон улсын ба Үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол Улсын Үндэсний чанарын шагналын шалгаруулалтад амжилттай оролцон, шилдэг аж ахуй нэгж, байгууллагаар “Очир дагинас” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр, “Бага рашаант” ХХК-ийн “Амин чанар” брэнд, шилдэг үйлчилгээтэй байгууллагаар “Сэнтрал Фүүдс ” ХХК шалгарлаа.

 Чуулганд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл” (ITDM)-ийн удирдагч Стефан Мозер нар оролцлоо.🔹 Мөн Үндэсний чанарын шагналын эзэд болж хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа 16 аж ахуй нэгж байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. 

Шадар сайд Х.Ганхуяг: “Орчин үеийн хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд байгууллагууд уян хатан, дасан зохицох чадвартай, чанарын соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Чанарын соёл нь инноваци, үр ашиг, тасралтгүй сайжруулалтыг дэмждэг амин чухал хүчин зүйл юм” хэмээн онцоллоо.

 

СХЗГ-ын дарга С.Батбаатар: “Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байна. Энэхүү чуулга уулзалтаар чанарын талаарх уламжлалт ойлголтыг шинэчилсэн, хэрэгтэй чухал санал санаачилгууд гарсан, та бидний цаашдын үйл ажиллагаанд үр дүн авчирсан тийм үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байна” гэдгээ хэллээ.

Дашрамд дурдахад, “Дэлхийн чанарын өдөр”-ийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж, 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. 

 Жил бүрийн арван нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог чанарын өдрийг өнөө жил “Чанар: Өөрөөр сэтгэе” уриан доор Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав