АЛХАМ 1:
Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” системд ДАН гаар баталгаажуулж нэвтэрнэ.
Нэвтрээд орсоны дараа доош гүйлгэхээр сурталчилгааны хөдөлгөөнт дүрстэй 7 баннер солигдож байгаа. Эдгээрээс 2 дахь баннер дээр дарна.
Доор зургаар харуулсан зураг бүхий баннер харагдана гэсэн үг.
АЛХАМ 2:
Дээрх баннер дээр дарангуут энэ зурагт харуулсан анхааруулга гарч ирнэ. Зөвшөөрөх товчийг дарна.

АЛХАМ 3:
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын асуулга нээгдэнэ. Асуулга нь дараах 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- ХАЯГИЙН ХЭСЭГ
- ӨРХИЙН СУУЦНЫ НӨХЦӨЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
- ӨРХИЙН АЖ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТ
- ХҮН АМЫН АСУУЛГА
![]() |
Иргэн асуулгыг дараах байдлаар бөглөнө. Нэвтэрч орсон иргэн ТАНЫ төрд байгаа мэдээллээр хаягийн хэсгийн бүх үзүүлэлт нөхөгдсөнөөр цонхонд харагдана. Төрд байгаа мэдээллээ баталгаажуулах үүрэгтэй учраас мэдээллээ үнэн зөв болгож бөглөхийг анхаарна уу. Ингэхдээ албан ёсны бүртгэлтэй баримт бичигт таны мэдээлэл ямар байдлаар байгаагаа өөрийгөө баталж бөглөх нь чухал юм.
АНХААРАХ АСУУЛТУУД:
Хаягийн хэсгийн 16 дугаар асуулт нь өрхийн хэлбэрийг асууна. Энэ асуултад хариулахдаа дараах тодорхойлолтыг уншиж бөглөнө.

Үндсэн өрх гэдэг нь сууцны төрөл, хэлбэрээс үл хамааран тухайн сууцыг өмчлөгч өрх, сууц эзэмших эрхийн бичиг (ордер), орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа өрх, эсвэл өмчлөгч нь өөр этгээд боловч уг сууцанд хамгийн удаан хугацаагаар амьдарч байгаа өрхийг хэлнэ.
Хамт суугаа өрх гэдэг нь тухайн хаягт амьдарч байгаа боловч өрхийн сууц нь өөрийн эзэмшил биш, тухайн сууц эзэмшигчтэй хамт суудаг өрхийг хамруулна.
17 дугаар асуулт өрхийн гишүүдийн тоо бөглөгдсөн байгаа. Та өрхийн гишүүдийн тоогоо нягталж, хэрэв зөрүүтэй байвал засаж оруулна. Хаягийн хэсэгт нийт 19 асуулт байгааг бүрэн нөхөж дууссаны дараа ДАРААГИЙН ХУУДАС руу шилжинэ.
II. ӨРХИЙН СУУЦНЫ НӨХЦӨЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Энэ бүлэг нь нийт 9 асуулттай. Мөн дээрх зарчмаар таны мэдээлэл бөглөгдсөн хэлбэртэй харагдана. Та асуултуудаа сайтар уншаад асуултаа ойлгохгүй байвал асуултын тэмдэгний ард байгаа цэнхэр товч дээр дарахаар асуултын ойлголт, тодорхойлолт гарч ирнэ.
Бөглөж дуусаад дараагийн хэсэг рүү шилжинэ.
III. ӨРХИЙН АЖ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТ
Энэ бүлэг 5 асуулттай.

IY. ХҮН АМЫН АСУУЛГА
Эхний 3 хэсгийн асуулгыг бүрэн нөхсөний дараа хүн амын асуулгыг та бөглөнө. Өрхийн гишүүдийн тоогоор хүн амын асуулга нээгдэнэ. Дараах байдлаар цонхонд харагдана.
Энэ цонхонд харуулсан 6 гишүүн жишээ болно.

Өөрийн хувийн мэдээллээ та баталгаажуулж нийт 50 асуултад та бүрэн хариулсан байх ёстой. Үүний дараа өрхийн дараагийн гишүүдийн мэдээллийг та бөглөнө. Ингэхдээ өрхийн гишүүдийн регистрийн дугааруудыг бүрэн мэдэж байх ёстой.
Өрхийнхөө бүх гишүүдийн мэдээллийг бүрэн бөглөөд дуусгах товчийг дарсанаар асуулгад бүрэн хариулсан гэж үзнэ.








