Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар Сорьцын хяналтын газарт ажиллах үеэрээ ажилчдын зарим нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжийг шинэчлэх, лабораторийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Сорьцын хяналтын газар нь иргэд, аж ахуйн нэгжид үнэт металл, үнэт эдлэлийн сорьцын найдвартай баталгааг олгох чухал үүрэгтэй байгууллага юм. Иймд ажиллах орчин, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадамжийг сайжруулж байж чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.








