Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын дагуу Стандарт, хэмжил зүйн газар “ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ"-ний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн болно. Иймд энэ оны “ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ"-ний судалгааг хийж гүйцэтгэх хүсэлтэй албан байгууллага, хамт олон та бүхнийг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Судалгааны зорилго: Стандарт, хэмжил зүйн салбараас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээг тодорхойлох, үзүүлж буй төрийн үйлчилгээний чанарыг үнэлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх шинэ арга замыг тодорхойлоход оршино.
Сонгон шалгаруулалтын санал ирүүлэхдээ дараах мэдээллүүдийг тусгана. Үүнд:
1. Судалгааны түүврийн тооцоолол, мэдээлэл цуглуулах арга зүй,
2. Судалгааг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хугацааны мэдээлэл,
3. Багийн бүтэц бүрэлдэхүүн, туршлага,
4. Санхүүгийн санал,
5. Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл.
Санал хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал yanjmaa@masm.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Харилцах утас: 11262200, 99991254.








