Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар өнөөдөр Азийн Гамшгийн бэлэн байдлын төв (ADPC)-ийн төлөөлөл Чан И Хо-тэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын стандартыг шинэчилж, хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний стандартыг боловсруулж, хөгжүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох, цаашлаад олон улсын зах зээлд гаргах тухай хэлэлцсэн юм.

Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд Азийн Хөгжлийн банкны төлөөлөлтэй төслийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой хөдөө аж ахуйн стандартыг шинэчилж, боловсруулах талаар хэд хэдэн удаагийн уулзалтыг хийгээд байна.
Цаашид уур амьсгалд тэсвэртэй, мал, аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний стандартыг боловсруулж, хөгжүүлэхийг зорьж байгаа юм.







