Жил бүрийн 10-р сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хамтын хүчээр–Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэв.
Уг арга хэмжээнд Стандарт, хэмжил газрын дарга С.Батбаатар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал О.Нандин-Эрдэнэ нар мэргэжилтнүүдийн хамт оролцлоо.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнсний салбарт баримтлах урт, дунд хугацааны бодлого, эрх зүйн шинэчлэл, хүнсний салбарын стандарт, техникийн зохицуулалт, экспорт импортын хяналт, лабораториудын чадавх, стандартын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар тууштай хамтран ажилласаар ирсэн юм.
Ташрамд хэлэхэд манай улсын хүнсний салбарт 700 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.








