Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох сургалт 9 дүгээр сарын 16-17, 22-26-ны өдрүүдэд сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд шалгалтаа өглөө.
Тус сургалтаар тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын үндэсний тогтолцооны хууль эрх зүйн орчин, шинэчлэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсад харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээнд тавигдах шаардлагууд, итгэмжлэл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын үндсэн асуудлыг танилцууллаа.
Мөн баталгаажуулалтын байгууллагад тавигдах ерөнхий шаардлага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемүүд, холбогдох заавар, зохицуулалтын талаар онол, практик хосолсон хэлбэрээр сургалт явагдсан юм.
Шалгалтад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд болон аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох болон эрх сунгах зорилгоор багц сургалтад хамрагдсны дараа шалгалтаа өглөө.








