Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Санхүүгийн хэлтсийн эдийн засагч Ч.Чимгээ нар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогтой уулзаж, орон нутагт стандарт, хэмжил зүйн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт болон салбар нэгжийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр болон холбогдох албан хаагчид Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогтой уулзаж, орон нутагт стандарт, хэмжил зүйн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт болон салбар нэгжийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний барилга шинээр ашиглалтад орж байгаатай холбогдуулан хэлтсийн албан хаагчдыг уг байгууламжид шилжүүлэхээр боллоо.
Цаашид салбарын онцлог, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт хангах хүрээнд, газар тариалангийн бүс нутаг, хил залгаа аймаг, ажил үүргийн онцлогийг харгалзан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн барилгын газар, шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг энэ онд багтаан дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.







