🔹Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл” (ITDM)-ийн удирдагч Стефан Мозер-ыг хүлээн авч уулзлаа.
🔹Уулзалтын үеэр өнгөрсөн зургадугаар сард Европын Холбооны дэмжлэгтэйгээр боловсруулсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд олон улсын зөвлөх Борут Матковичийн хийсэн ажлын үр дүн, тайланг хэлэлцэв.
🔹Талууд энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор ирэх аравдугаар сард олон улсын зөвлөхийг дахин ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
🔹Мөн уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Ингэснээр:
• стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалтын сургалт орон нутаг болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдэд хүртээмжтэй, уян хатан болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдэд хүртээмжтэй, уян хатан болох,
• цаасан хэрэглээг бууруулах,
• үндэсний хэмжээнд тогтвортой сургалтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон давуу тал бий болохыг онцлов.
✅ Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.







