Барилгын стандартчиллын техникийн хорооны ээлжит хурал 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, ажлын төлөвлөгөө зэргийг үндэслэл болгон “Үндэсний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох” үйл ажиллагааны хүрээнд доорхи стандартуудыг боловсруулсан юм.

👉 Барилгын стандартчиллын техникийн хорооны ээлжит хурлаар дараах стандартуудыг хэлэлцэж дэмжсэн байна.

1. MNS GOST 22687-0:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлдүүрийн аргаар үйлдвэрлэх төмөр бетон шон. Техникийн шаардлага

2. MNS GOST 22687-1:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлдүүрийн аргаар үйлдвэрлэх төмөр бетон конусан шон. Бүтээц ба хэмжээс

3. MNS GOST 22687-2:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлдүүрийн аргаар үйлдвэрлэх төмөрбетон цилиндр шон. Бүтээц ба хэмжээс

4. MNS GOST 22687-3:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлдүүрийн аргаар үйлдвэрлэх төмөр бетон шон. Бүтээгдэхүүний холболтын бүтээц

5. MNS 4233:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон цилиндр шонгийн залгаа. Техникийн шаардлага

6. MNS 5612:2025

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шонгийн залгаа. Техникийн шаардлага.

👍 Тодруулбал, Эргэлдүүрийн аргаар үйлдвэрлэх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шонгийн стандартууд нь газар хөдлөлт, мөстөлт, хөлдөлт, идэмхий орчинд тэсвэрлэх чанар зэргийг зааж өгсөн байна.

✅ Дээрхи стандартууд батлагдсанаар өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шонг үйлдвэрлэх, угсралт, зураг төсөл, сорил туршилт гүйцэтгэх, хяналт хийх, тохирлын үнэлгээг явуулах бүрэн боломжтой болох юм.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав