Стандарт, хэмжил зүйн газраас 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тохирлын гэрчилгээ авах хүсэлтийг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авдаг болно.
Иргэн, аж ахуйн нэгжүүд www.cert.masm.gov.mn цахим системд хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Энэхүү цахим систем нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай хүргэж, ил тод болгох зорилготой юм.







