Тодруулж хэлбэл, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ тэр дундаа нярай хүүхэд, хөхүүл ээжид зориулсан өрөө, ерөнхий шаардлага MNS...:2025 стандартыг хэлэлцсэн юм.
Энэхүү стандартаар нийтийн үйлчилгээний газар болон албан газрын нярай хүүхэд, хөхүүл ээжид чиглэсэн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага тогтоох юм. Түүнчлэн олон нийтийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхэд, хөхүүл ээжийн өрөөг төлөвлөх, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой зураг төсөл боловсруулах, хүн амын амьдрах аюулгүй, тав тухтай, ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрүүл мэнд болон хөхөөр хооллолтыг дэмжих, эрхийг хамгаалах, байгаль орчныг бохирдлоос хамгаалахад чиглэх юм.
Стандарт батлагдснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагад мөрдөн, хэрэглэх боломж бүрдэнэ.








