Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх салбар зөвлөлөөс тус газрын гүйцэтгэх албан тушаалын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явууллаа.
Холбогдох хууль, журмын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын гүйцэтгэх албан тушаалын 4 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн болон Стандарт, хэмжил зүйн газрын цахим хуудаснаа байршуулж, олон нийтэд нээлттэй зарласан юм.
Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан Төрийн албаны тусгай шалгалтын комиссын дарга, гишүүд гүйцэтгэх албан тушаалын нийт 4 ажлын байранд бүртгүүлсэн 22 иргэний материалыг хянаж, шаардлага хангасан 9 иргэнийг тусгай шалгалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргажээ.







