Стандарт, хэмжил зүйн газар болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан ба хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Тус хурал хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг дэмжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шийдвэр гаргагч бодлого боловсруулагч нарыг нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч мэдээ мэдээллээр хангах зорилготой юм.

Энэхүү хуралд 40 орчим бүтээлийг хүлээн авч, эмхэтгэн олны хүртээл болгохын сацуу шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.

Тэргүүн байрт АШУҮИС-ийн “Үхрийн булууны ясны шөлний үрэвслийн эсрэг үйлчлэлийг хархны эмгэг загвар үүсгэн судалсан дүнгээс”, дэд байрт ШУТИС-ийн “Хүнсний чанар ба сав баглаа боодол”, тусгай байрт тус лабораторийн “Пестицидийн үлдцийн тандалт судалгааны дүн” бүтээл тус тус шалгарчээ.

Хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, сорилт, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын 60 гаруй эрдэмтэн судлаач, багш, оюутан, шинжээч нар оролцож өргөн хүрээтэй боллоо.

ХАБҮЛЛ нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих аюулгүйн үзүүлэлтийн жагсаалтыг Кодексын стандартад нийцүүлэн 468 үзүүлэлттэйгээр шинэчлэн батлуулсан бөгөөд эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн дийлэнх хувь нь хүнсний аюулгүйн үзүүлэлтийн үндэсний стандартыг шинэчлэх, шинэ арга аргачлалыг нэвтрүүлэхэд чиглэсэн юм.

Ташрамд дурдахад, хүнсний аюулгүй байдалд шинжлэх ухаанч үйлдлээр хандсанаар цаашдын авах арга хэмжээ, үйл ажиллагаагаа судалгаанд суурилан бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав