Жилийн бүрийн 5-р сарын 20-ны өдөр “ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР” тохиодог. Иймд 5-р сар хэмжил зүйн тухай хэлэлцэж, өнөөгийн болон цаашид хэрхэх, ололт, амжилтаа дүгнэдэг сар юм.

 

Жилийн бүрийн 5-р сарын 20-ны өдөр “ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР” тохиодог. Иймд 5-р сар хэмжил зүйн тухай хэлэлцэж, өнөөгийн болон цаашид хэрхэх, ололт, амжилтаа дүгнэдэг сар юм.

 Энэ жил МЕТРИЙН ХЭЛЭЛЦЭЭР-ийн 150 жилийн ойн хүрээнд “Бүх цаг үед хүн бүрд зориулсан хэмжил” уриан дор тэмдэглэж байна.

 Уг Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтан Ховд аймгийн Стандарт, хэмжил хэлтэс тус аймгийн Ард-Аюушийн талбайд "Мэйжүрмэнт" ХХК-тай хамтран "Хэмжил зүйн нээлттэй өдөрлөг"-ийг 5-р сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нээж, үг хэллээ. Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, "Мэйжүрмэнт" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шинэбаяр нар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн юм. 

Өдөрлөгт Баруун бүсийн Баян-Өлий, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс оролцож, Эталон, хэмжих хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, иргэдийн ахуйн жин, даралтын аппаратыг үнэгүй шалгаж үйлчилсэн юм.

  •  Баруун бүсийн стандарт, хэмжил зүйн ажилтнуудын туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг,
  •  Сургалт мэдээлэл, спортын тэмцээн уралдаан,
  •  "Хэмжил зүйн нээлттэй өдөрлөг" зэрэг олон талт үйл ажиллагаа боллоо.  

Тус өдөрлөгт Онцгой байдлын газар, БОЭТ, Ховд ЦТС ХХК, Шим Ус ОНӨҮГ, Мон Энко, Тэс, Ник петролиум, Петровис зэрэг хувийн хэвшлийн ААН-үүд хэмжих хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төв иргэдийн даралт, сахар үзэж үйлчиллээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав