Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дорноговь аймагт хяналт шалгалтаа үргэлжлүүлж байна.

 

  Дорноговь аймгийн “Алтанговь” болон “Эргэлт” зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуй нэгж байгууллагын худалдан борлуулж байгаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн, үнэт эдлэлд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн худалдааны төвүүдэд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг хэмжил зүйн шаардлагын дагуу СХЗГ-ын хэмжил зүйн улсын байцаагчид шалгахад жингүүд баталгаажуулалтын гэрчилгээтэй байсан хэдий ч лац тэмдэггүй гэх зөрчил гарсан. 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн явуулын пестицидийн аппаратыг ашиглан түргэвчилсэн аргаар импортоор орж ирдэг 5 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс дээж авч шинжилгээ хийхэд 4 бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл илэрлээ. 

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мах, махан бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж лабораторийн шинжилгээний бичиг нянгийн бохирдол, антибиотикийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг тодрууллаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав