Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж, ерөнхий боловсролын нэгдүгээр болон зургадугаар сургууль, 12-р цэцэрлэгийн үдийн хоолны чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийлээ.

 

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж, ерөнхий боловсролын нэгдүгээр болон зургадугаар сургууль, 12-р цэцэрлэгийн үдийн хоолны чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийлээ. 

Хяналтын хүрээнд үдийн хоолны илчлэг, гол тогооны эрүүл ахуйн нөхцөл, хоол бэлтгэх үйл явцтай танилцсан бөгөөд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторын шинжээчид хоолны дээж авч, шинжилгээнд хамруулсан байна. 

Ташрамд дурдахад Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 2221 сурагчтай бөгөөд тус сургуулийн дотуур байранд 90 хүүхэд, бага болон дунд ангийн 1682 сурагч үдийн хоолны хөтөлбөрт хамрагддаг. Түүнчлэн үдийн хоолны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд тулгарч буй гол асуудал нь гал тогооны зай талбай, техник хэрэгслийн хүрэлцээ, мөн хүний нөөцийн хомсдол байгааг удирдлагууд онцоллоо.  

Цаашлаад ахлах ангийн сурагчдыг үдийн цай хөтөлбөрт хамруулахад гал тогооны хүчин чадал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгааг ажлын хэсгийнхэнд танилцуулав. Энэ мэт бодит нөхцөл байдалд үндэслэн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд цаашид хөрөнгө оруулалт, хүний нөөцийн дэмжлэг шаардлагатай байгааг ажлын хэсэг дурдлаа.  

Цэцэрлэг, сургуулийн гал тогооны нөхцөл, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хоолны орц найрлага, хүүхдүүдийн хооллолтын байдал зэрэгт нарийвчилсан хяналт шалгалт хийж, цаашид сайжруулах арга замуудыг тодорхойлохыг зорьж байна. Судалгааны дүнг нэгтгэн, бодлогын түвшинд шийдвэр гаргахад ашиглах юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав